Үндсэн хуулийн цэцийн гишүүний энгэрийн тэмдгийг гардуулав

  • Post author:

Монгол Улсын Их Хурлын 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Жамъянхорлоогийн Сүхбаатар, Ганбатын Эрдэнэбат нар томилогдлоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Эрдэнэбулган шинээр томилогдсон Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарт Цэцийн гишүүний энгэрийн тэмдгийг гардуулж, Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих их үйлсэд нь амжилт хүслээ.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон холбогдох албаны хүмүүс байлцав.