Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томиллоо

  • Post author:

       Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2026.06.26)-ийн нэгдсэн хуралдаан  Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлгийг явуулсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлаар санал хураалт явууллаа. Жамьянхорлоогийн Сүхбаатар, Ганбатын Эрдэнэбат нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгохыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжив. Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Гунгаагийн Баясгаланг чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцлоо.

Эх сурвалж: www.parliament.mn