Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын албан хаагчид “Судалгааны өгүүлэл бичих ба олон улсын сэтгүүлд хэвлүүлэх” сэдэвт сургалтад хамрагдлаа.
Сургалтыг Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Урангуа удирдан явуулж, судалгааны өгүүлэл боловсруулах арга зүй, өгүүллийн бүтэц, олон улсын эрдэм шинжилгээний стандартын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мөн судалгааны ёс зүйн үндсэн зарчим, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүл сонгох шалгуур, Web of Science болон Scopus мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлүүдийн ангилал, шаардлага, онцлогийн талаар танилцуулан, судалгааны ажлыг олон улсын түвшинд боловсруулахад анхаарах асуудлуудаар зөвлөмж өгч, харилцан санал солилцов.
Энэхүү сургалт нь албан хаагчдын судалгаа шинжилгээний ур чадварыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээлийг олон улсын түвшинд хэвлүүлэх мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ боллоо.