Оюутнууд танилцах дадлага хийв

  • Post author:

          “Глобал удирдагч” их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, оюутны төлөөлөл өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа.

        Энэ үеэр Цэцийн Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай иргэдийн өргөдөл, мэдээлэл болон эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтийг хянан шийдвэрлэж дүгнэлт гаргах, маргааныг эцэслэн шийдвэрлэх үндсэн чиг үүрэг бүхий байгууллага байхаар Үндсэн хуульд хуульчилсан тухай танилцуулга, мэдээллийг оюутнуудад өгөв.

        Тус сургууль оюутнуудын мэдлэгийг бататгах, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор 2 дугаар курсийн сургалтын хөтөлбөртөө “Үндсэн хуулийн процесс” хичээлийг жил бүр тусгадаг байна.