Албан хаагчид “Баримт бичиг зохион бүрдүүлэх, түүнд тавигдах үндсэн шаардлага” сэдэвт сургалтад хамрагдлаа Post author:admin Post published:2026-04-28 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас нийт албан хаагчдынхаа дунд “Баримт бичиг зохион бүрдүүлэх, түүнд тавигдах үндсэн шаардлага” сэдэвт сургалт зохион байгууллаа.Албан хаагчдад баримт бичиг зохион бүрдүүлэх үндсэн ойлголт, стандарт, бүтэц, бүрдэл хэсэг болон албан бичгийн хэл найруулгын онцлог, түүнд тавигдах шаардлагын талаар Архивын ерөнхий газрын Сургалт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн Ц.Золжаргал дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн баримт бичгийн бүртгэл, хадгалалт, архивын нэгж бүрдүүлэх талаар зөвлөж, албан хаагчдын өдөр тутмын ажилд түгээмэл гардаг алдаа, түүнийг засах арга замыг практик жишээнд тулгуурлан тайлбарлав. Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна.