“Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн их суудлын тогтоол (2025, №01)-ыг нийтлэв

  • Post author:

“Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны  01 дүгээр тогтоолыг бүрэн эхээр нь энд дарж уншина уу

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2 дахь хэсэгт “Хүнийг … үзэл бодол … -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт үндэслэлтэй байх тул Монгол Улсын Их Хурлын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай” 31 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон.