МОНГОЛ УЛСЫН
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН
Боловсрол:
1993 онд Дархан хотын арван жилийн ерөнхий боловсролын 3 дугаар дунд сургууль;
1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Эрх зүйч /Бакалавр/;
1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн ухааны магистр.
Ажилласан байдал:
1997-2005 онд “Улаанбаатар–Эрдэм” дээд сургуульд Захиргааны эрх зүйн багш, ахлах багш;
1997-1999 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний орон тооны ажилтан;
1999-2001 онд Монгол Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд Хуулийн бодлогын зөвлөх;
2001-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн – нарийн бичгийн дарга;
2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга;
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга;
2012-2013 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга;
2016 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Ерөнхий нарийн бичгийн дарга;
2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх;
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн;
2020-2022 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга;
2022-2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, НУХАЗТБҮХ-ны дарга;
2025.12-2026.04 сард Монгол Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх;
2026.04-2026.06.26 Монгол Улсын Ерөнхий сайдын Хууль зүйн бодлогын зөвлөх.
Монгол Улсын Их Хурлын санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.
—оОо—
© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.