МОНГОЛ УЛСЫН
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН
Боловсрол:
2000 онд Улаанбаатар хот, Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургуульд бүрэн дунд боловсрол;
2005 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн бакалавр;
2008 онд Япон Улсын Нагояа их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр;
Эрх зүйч мэргэжилтэй.
Эрдмийн зэрэг, цол:
2011 онд Япон Улсын Нагояа их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн доктор;
2019 онд Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн зөвлөлөөс дэд профессор цол.
Ажилласан байдал:
2005-2023 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд тэнхимийн туслах ажилтан, багш, дэд профессор, профессор;
2011 онд Япон Улсын Нагояа их сургуулийн Хууль зүйн сургуульд гадаад судлаач;
2011-2012 онд Америкийн Нэгдсэн Улсын Вашингтоны их сургуулийн Хууль зүйн сургуульд зочин судлаач;
2011-2013 онд Америкийн Нэгдсэн Улсын Жорж Вашингтоны их сургуулийн Хууль зүйн сургуульд зочин судлаач;
2013-2023 онд Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны гишүүн;
2014-2023 онд Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хорооны гишүүн (2017-2018 онд тус хорооны дарга)
2014-2023 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Хөтөлбөрийн хорооны гишүүн;
2017-2023 онд “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн (2020-2023 онд Удирдах зөвлөлийн дарга);
2014-2019 онд Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн;
2021-2023 онд Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн;
2021 оноос Монгол Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн хорооны гишүүн;
2022-2023 онд “Хэвлэл мэдээллийн зөвлөл” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн;
2022-2023 онд Монгол Улсын Их Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал.
Монгол Улсын Дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 97 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.
—оОо—
© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.