МОНГОЛ УЛСЫН
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН
Боловсрол:
1988 онд Дундговь аймгийн 10 жилийн 1 дүгээр сургууль;
1994 онд Монгол Улсын Их Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хуульч;
Эрдмийн зэрэг, цол:
1995 онд МУИС- ийн Хууль Зүйн Дээд Сургуульд Хууль зүйн магистр;
2012 онд МУИС-ийн Хууль зүйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд Хууль зүйн ухааны доктор (Ph.D) зэрэг хамгаалсан;
2018 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөл Дэд профессор цол;
Ажилласан байдал:
1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга, архивч;
1995-2015 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор;
2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны эрхлэгч;
2016-2021 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн;
2012-2015 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Ёс зүйн зөвлөх;
1996-2015 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Өмгөөлөгч;
2015-2018 онд Монголын Нотариатчдын мэргэжлийн хорооны гишүүн;
2013-2021 онд Монголын хуульчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Хуульчдын мэргэжлийн шалгалт хариуцсан хорооны дарга, гишүүн;
2015-2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор, Эрдмийн зөвлөлийн дарга;
2017-2024 онд Хууль зүйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүн;
Монгол Улсын Дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.
—оОо—
© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.