Бүгд Найрамдах Солонгос Улсын Күүкмин их сургуулийн Хуулийн сургуулийн багш, оюутны төлөөлөл 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд зочилж, байгууллагын үйл ажиллагаатай танилцав.
МУИС-ийн Хууль зүйн сургууль, БНСУ-ын Күүкмин их сургуулийн Хуулийн сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2011 оноос БНСУ-ын Эрх зүйн боловсролын төвийг байгуулан ажиллуулж буй аж. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Монгол Улсын эрх зүйн соёлтой танилцах өвлийн сургалтын хөтөлбөр”-ийн дагуу тэд манай улсад ирсэн байна.