Нам, эвсэлд тавих босго Үндсэн хууль зөрчөөгүй тухай Цэцийн дүгнэлт (2025, №09) нийтлэгдлээ

  • Post author:

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 09 дүгээр дүгнэлтийг бүрэн эхээр нь энд дарж уншина уу.

Дээрх хуулиар Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүний 48-ыг нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохоор зохицуулсан. Энэ хүрээнд нам нь сонгогчдын өгсөн нийт саналын 4 хувь, хоёр намын эвсэл 5 хувь, гурав, эсхүл түүнээс дээш намын эвсэл 7 хувийг авсан тохиолдолд суудлыг хувь тэнцүүлэн авах, түүнчлэн уг босгыг даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр хуваан нэмэхээр хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар шийдвэрлэсэн байна.