Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааныг Үндсэн хуулийн цэц, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн Сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран зохион байгууллаа.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шүүгчдийн багийн нэгдсэн дүнгээр доктор Б.Оюунжаргал, судлаач Б.Баялагмаа нарын “Bitcoin, Botox and Bullion: Protecting Consumers from Deseptive and Illegal Advertising by Social Media influencers” нэртэй өгүүлэл хууль зүйн сэдэвт шилдэг өгүүллээр шалгарч тэргүүн байр эзэллээ.
Дэд байрт судлаач Ч.Болормаагийн “Critical Minerals: Advancing Mongolia’s Legal Framework to Align with International Legal Developments” нэртэй өгүүлэл, гуравдугаар байрт судлаач Ц.Цэрэнжалбуугийн “Эрх зүйн харилцаанд шаардлагыг харилцан тооцох эрх: ИХШХША дахь тооцох илэрхийлэл ба сөрөг нэхэмжлэл (зохицуулалт ба практик хэрэглээ) нэртэй өгүүлэл тус тус шалгарлаа.
Энэхүү уралдааныг хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэ санаа дэвшүүлсэн өгүүллийг урамшуулах мөн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилгоор 9 дэх удаагаа зохион байгуулснаараа онцлог юм.
Шагналыг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан болон хамтрагч байгууллагуудын төлөөлөгч нар гардуулан өгч, судлаач, эрдэмтдийн цаашдын ажилд амжилт хүслээ.
Хуваалцах: