МОНГОЛ УЛСЫН
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН
Боловсрол:
1988 онд Нийслэлийн 52 дугаар дунд сургууль;
1993 онд ОХУ-ын Омск хотын Технологийн техникум, фототехникийн технологич;
1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч;
2003 онд Их Британи Улс, Эксетерийн их сургууль, хууль зүйн мастер;
2014 онд Америкийн Нэгдсэн Улс, Колумбын хууль зүйн сургууль, хууль зүйн мастер.
Ажилласан байдал:
1993-1994 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтэст мэргэжилтэн;
1998-2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Иргэний эрх зүйн тэнхимийн багш;
2004 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх;
2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга;
2014-2016 онд Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитрын арбитрч;
2016-2019 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;
2020-2022 онд “Эрдэнэс Монгол” ХХК, Дэд захирал;
2022 оноос Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитрын арбитрч.
Монгол Улсын Их Хурлын санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.
—оОо—
© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.