“Үндсэн хуулийн эрх зүй-2026” мэтгэлцээний шилдгүүд тодорлоо

  • Post author:

      Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Үндсэн хуулийн эрх зүй-2026” мэтгэлцээний шигшээ шатны шалгаруулалт өнөөдөр (2026.11.25) Үндсэн хуулийн цэцийн ордонд боллоо.

       Эрх зүйч мэргэжлээр суралцаж буй оюутнуудын Үндсэн хуулийн эрх зүй болон Үндсэн хуулийн процессын эрх зүйн онол, практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, мэтгэлцэх, дүн шинжилгээ хийх ур чадварыг хөгжүүлэх зорилготой энэхүү мэтгэлцээнд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн Сургууль, Шихихутуг Их Сургуулийн багууд шалгаран өрсөлдөв.

      Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн баг тэргүүн байр эзэлж, Шихихутуг Их Сургуулийн баг дэд байрт шалгарсан бол “Шилдэг илтгэгч”-ээр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн Сургуулийн оюутан Б.Хонгорзул тодорлоо.

         Энэ жилийн тэмцээний хагас шигшээ шатанд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Дотоод Хэргийн Их Сургууль, Их Засаг Их Сургууль, Шихихутуг Их Сургууль, Санхүү, Эдийн Засгийн Их Сургуулийн багууд шалгарч, Үндсэн хуулийн эрх зүйгээр мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

     Тус мэтгэлцээн нь оюутан залуусын Үндсэн хуулийн боловсролыг дээшлүүлэх, онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний үндэслэлтэй байр суурь илэрхийлэх, мэтгэлцээний соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ болов.