Б.Чимидийн “Үндсэн хуулийн үзэл баримтлал дахь хүний эрх” номын уншлага болно

  • Post author:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Чимид сан хамтран Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Бяраагийн Чимидийн “Үндсэн хуулийн үзэл баримтлал дахь хүний эрх” номын уншлагыг 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулна.

Уншлагын үеэр хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлал, хүний эрхийг хамгаалах тогтолцоо, хувийн болон улс төрийн эрх, эрх чөлөө, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн асуудлаар илтгэл, санал, дүгнэлт хэлэлцүүлэх юм.

Энэхүү арга хэмжээ нь Б.Чимидийн эрдмийн баялаг өвийг түгээн дэлгэрүүлэх, хүний эрх, эрх чөлөөний талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг гүнзгийрүүлэн судлах, бүтээлийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах зорилготой.

Өмнө нь Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс”, “Сонгуульд суралцахуй” зэрэг бүтээлээр номын уншлага, хэлэлцүүлгийг зохион явуулсан билээ.

Энэ удаагийн номын уншлагыг “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц” албан ёсны YouTube сувгаар шууд дамжуулах тул сонирхсон хүн бүр цахимаар оролцож, үзэх боломжтой юм.

https://www.youtube.com/@m4526