Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн төлөөлөл Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн  нийгэмлэгийн VII их хуралд оролцож байна

  • Post author:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн төлөөлөл Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн  нийгэмлэгийн VII их хуралд оролцож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчид Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөр эхэлж буй Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн VII их хуралд оролцож байна.

Уг ээлжит их хуралд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүн байгууллагууд болон бүс нутгуудын үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн нийгэмлэгүүдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид “Дижиталчлал, хиймэл оюун ухааны эрин үед дэх үндсэн хуулийн шүүх эрх мэдэл” сэдвийн хүрээнд чуулж, цахим шилжилт, хиймэл оюуны ашиглалт нэмэгдэж буй үед нийгэмлэгийн дүрэм, үндсэн хуулийн дээд үйлчлэл, шүүхийн хараат бус байдал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд анхаарах асуудлуудыг хэлэлцэж байна.

Их хурлын хүрээнд “Дижиталчлалын эрин үе дэх шүүхийн хараат бус байдал, хүний эрх, хууль дээдлэх ёс,” “Үндсэн хуулийн хяналт дахь хиймэл оюун ухаан: боломж, эрх зүйн хязгаарлалт, процессын баталгаа” сэдвүүдээр хоёр нэгдсэн хуралдаан зохион байгуулагдаж 10 дугаар сарын 2-ны өдөр Самаркандын тунхаглал гаргаснаар дуусна.