“Цагийн менежмент буюу ажил амьдралын тэнцвэр” сэдэвт сургалтад хамрагдлаа Post author:admin Post published:2026-03-26 Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын албан хаагчид өнөөдөр /2026.03.26/ “Цагийн менежмент буюу ажил амьдралын тэнцвэр” сургалтад хамрагдав. Сургалтын хүрээнд ажлын ачааллыг оновчтой төлөвлөх, хүний хувийн зохион байгуулалтыг сайжруулах, стрессийг бууруулах мөн хувийн амьдрал болон нийгмийн харилцааг ажлын амжилттай хэрхэн уялдуулах талаар мэдээлэл авч, харилцан санал солилцлоо. Мөн өдөр тутмын ажилд тулгамддаг асуудлуудыг хэрхэн зөв зохион байгуулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөв дадлыг төлөвшүүлэх талаар орчин үеийн чиг хандлагыг танилцуулсан юм