Алба хаагчдыг чадавхжуулах сургалтад хамрууллаа

  • Post author:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар байгууллагынхаа хүний нөөцийг хөгжүүлэх, ажилтнуудын ур чадвар, мэдлэгийг тасралтгүй дээшлүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх, эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх, түүнчлэн хүний хөгжил, эрүүл мэндийн боловсролыг дэмжих зорилгоор албан хаагчдынхаа дунд сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар ирсэн.

Энэ хүрээнд өнөөдөр /2026.03.25/  гамшгаас хамгаалах анхан шатны мэдлэг, чадвар олгох, болзошгүй эрсдэл, аюулт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх,  хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой сургалтыг Гамшгаас хамгаалах олон нийтийн сургалтын төвийн 116 дугаар ангитай хамтран зохион байгууллаа.

Энэхүү сургалт гамшиг, ослын үед үүсэж болзошгүй аюултай нөхцөл байдлыг таньж мэдэх, эрсдэлийг үнэлэх, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хэрхэн хамгаалах анхан шатны мэдлэг, мэдээллийг системтэйгээр олгоход чиглэсэн юм.

          Мөн галын аюул үүссэн үед авах арга хэмжээ, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг зөв ашиглах аргачлал, нөхцөл байдлаас шалтгаалан өөрийгөө болон бусдыг аюулгүй бүсэд шилжүүлэх талаар онол, дадлага хосолсон сургалт болов.

          Ийнхүү алба хаагчдын аюулгүй байдлын мэдлэгийг нэмэгдүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, улмаар байгууллагын бэлэн байдлыг хангахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.