Албан хаагчдаа сургалтад хамрууллаа Post author:admin Post published:2026-03-25 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар албан хаагчдаа хөгжүүлэх, ур чадвар, мэдлэгийг тасралтгүй дээшлүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх, эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх, түүнчлэн хувь хүний хөгжил, эрүүл мэндийн боловсролыг дэмжих зорилгоор сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Энэ хүрээнд 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гамшгаас хамгаалах анхан шатны мэдлэг олгох, болзошгүй эрсдэлийг үнэлэх, аюулт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадварыг нэмэгдүүлэх сургалтыг Гамшгаас хамгаалах олон нийтийн сургалтын төвийн 116 дугаар ангитай хамтран зохион байгууллаа. Энэ үеэр газар хөдлөлтийн эрсдэлийг танин мэдэх, газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрэх, урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул, эрсдэлийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, туслах, анхны тусламж үзүүлэх, сэтгэл зүйн хувьд бэлэн байх мэдлэг, чадвар олгох дадлага сургуулилтад хамрагдав.