Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Монгол Улсын иргэний үнэмлэхийн тодорхойлолт, загварыг шинэчлэн батлах тухай” 374 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан 45 нас хүрсэн иргэнд олгох иргэний үнэмлэхийн загварын “Хүчинтэй хугацаа 0000/00/00” гэх хэсэг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь нэр бүхий иргэний үндсэн эрхийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.
Тус хуралдаанаас дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь нэр бүхий иргэний Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх …” эрхийг зөрчөөгүй гэж шийдвэрлэж, 04 дүгээр магадлалыг гаргалаа.