Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

  • Post author:

       Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Монгол Улсын иргэний үнэмлэхийн тодорхойлолт, загварыг шинэчлэн батлах тухай” 374 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан 45 нас хүрсэн иргэнд олгох Иргэний үнэмлэхийн загварын “Хүчинтэй хугацаа 0000/00/00” гэх хэсэг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийн харьяаллыг тогтоох асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж дууссан байна. Тус маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.