Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг багтаасан “Үйл ажиллагааны тойм 2025” товхимол хэвлэгдэн гарлаа.
Тус товхимолд Үндсэн хуулийн цэцийн танилцуулга, 2025 оны онцлох үйл явдал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн тойм, статистик мэдээлэл, үндсэн үйл ажиллагаа болон гадаад хамтын ажиллагааны талаарх мэдээллийг нэгтгэн тусгасан байна.
Үндсэн хуулийн цэц нь өөрийн үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх зорилгоор “Үйл ажиллагааны тойм” товхимлыг онол, арга зүйн болон мэдээллийн агуулгаар баяжуулан жил тутам хэвлэн гаргаж байна. 2025 онд Үндсэн хуулийн цэцэд иргэн, байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдлын тоо 2024 онтой харьцуулахад 19.23 хувиар, сүүлийн дөрвөн жилийн дундажтай харьцуулахад 22.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.