Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах заалтаар маргаан үүсгэлээ

  • Post author:

         Нэр бүхий иргэний өргөдөл, гомдлын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахгүй байж болно.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “… эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх …” гэж заасныг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна.