Хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах X уралдааны шилдгүүд тодров

  • Post author:

     Үндсэн хуулийг дагаж мөрдсөний 34 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулийн цэцийн анхны дарга Г.Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах X уралдааныг зохион байгуулж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд боллоо.

     Энэхүү уралдаан нь хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санаа дэвшүүлсэн шилдэг өгүүллийг шалгаруулах арга хэмжээ юм.  Энэ жил Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран зохион байгуулав.

     Тус уралдааны “Шилдэг өгүүлэл”ээр О.Дарханболд, Д.Ариунзаяа, М.Үүрийнтуяа нарын “Гэмт хэрэг ба хиймэл оюун” сэдэвт өгүүлэл,

     “Дэд байр”-т Т.Золбоо, Б.Аззаяа нарын “Туйлын тодорхой байх зарчим ба Монгол Улсын эрүүгийн хууль” сэдэвт өгүүлэл,

     “Гутгаар байр”т Б.Тамир, Э.Батзориг нарын “Child protection in Mongolia in the context of the HCCH 1993 Adoption Convention” сэдэвт өгүүлэл,

       Т.Биндэръяагийн “Захиргааны байгууллагын албан тушаалтны хууль бус шийдвэрээс төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудал” сэдэвт өгүүлэл тус тус шалгарлаа. Энэ удаагийн уралдааны онцлог нь “Гутгаар байр”-т хоёр өгүүлэл шалгарсан явдал юм.

Ёслолын арга хэмжээнд хамтран зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөн хүрэлцэн ирж шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулан баяр хүргэлээ.