Оршин суух газрын хаягаа нотлох тухай заалтаар маргаан үүсгэлээ

  • Post author:

         Нэр бүхий иргэний өргөдлийн дагуу Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Иргэн шилжин суурьшихдаа дараах баримт бичгийг бүрдүүлж, оршин суух газрынхаа /сум, хорооны/ улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлнэ:” гээд 19.1.3 дахь заалтад “оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг;” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …”, мөн зүйлийн 18 дахь заалтын “… түр буюу байнга оршин суух газраа сонгох … эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна.