Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцав Post author:admin Post published:2026-02-03 Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн багш, оюутны төлөөлөл өнөөдөр /2026-02-03/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр, Цэцийн Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үндсэн чиг үүргийн талаар оюутнуудад танилцуулга, мэдээлэл өглөө. Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль болон Япон улсын Нагояагийн их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2006 оны есдүгээр сард Японы эрх зүйн боловсрол, судалгааны төв байгуулагджээ.