Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан энэ өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг” гардуулж, мөн Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийг олгов.
Тус арга хэмжээний хүрээнд Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Хууль зүйн газрын референт Н.Онударь, Б.Эрдэнэбаяр нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Мөн Төрийн албаны тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” 21 дүгээр тогтоолыг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын зарим ажилтанд Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгож баяр хүргэлээ.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын нийт ажилтнууд оролцов.
