Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан 2026 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийн 2026 оны үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээнд цахимаар оролцлоо.
Уг арга хэмжээг Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга ноён С.Сухартоёо нээж, 2025 оны онцлох шийдвэрүүдээ танилцуулсан юм.
Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга Элвира Азимова, Мальдивын Бүгд Найрамдах Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Абдул Гани Мухамед, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга Аунг Зае Дэйн, Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга Кадир Өзкаяа, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүн орнуудын зарим төлөөлөгч болон бусад зочин, нийт 200 гаруй хүн цахимаар болон биечлэн оролцов.
Бүгд Найрамдах Индонези Улсын Ерөнхийлөгч Прабово Субианто уг арга хэмжээнд мэндчилгээ дэвшүүлж, үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.