ИТХ-ын төлөөлөгч өөр шатны хуралд төлөөлөгчөөр давхар ажиллахыг хориглосон заалт Үндсэн хуульд нийцсэн тухай Цэцийн дүгнэлт (2025, №11) нийтлэгдлээ

  • Post author:

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр дүгнэлтийг бүрэн эхээр нь энд  дарж хүлээн авна уу.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40.1.2 дахь заалтаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйлд өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтад нийцсэн гэж Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар шийдвэрлэсэн байна.