Оюутнууд Цэцийн үйл ажиллагаатай танилцав

  • Post author:

        Их Засаг Их Сургуулийн Их Засаг Хууль зүйн сургуулийн 2 дугаар курсийн оюутнуудын төлөөлөл өнөөдөр /2025.12.18/ “Монгол Улсын Үндсэн хуулийн процессын эрх зүй” хичээлийн хүрээнд Үндсэн  хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа.

            Энэ үеэр Цэцийн Тамгын газраас Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрх, чиг үүрэг, өргөдөл, мэдээлэл хүлээн авах болон маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцуулга, мэдээллийг өгсөн юм.