Д.Солонго “Эрдмийн элч” медалиар шагнагдлаа

  • Post author:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн профессор Дамдинсүрэнгийн Солонгыг МУИС-ийн дээд шагнал болох “Эрдмийн элч” медалиар шагнажээ.

Тус медалийг Монгол Улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, мөн их сургуулийн хөгжил, дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэсэн эрдэмтэн, судлаачдад олгодог ажээ.

Д.Солонго нь Улсын Их Хурлын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон, 2013–2021 оны хооронд нийт 8 жил ажилласан юм.

Солонгын шинжлэх ухаан, боловсрол, хууль зүйн салбарт оруулсан хувь нэмрийг ийнхүү өндрөөр үнэлж, “Эрдмийн элч” медалиар шагнасан байна.