Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “… Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн…” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ …Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн …” гэснийг тус тус зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд эхэлнэ.