Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн “… Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн…” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр товлосон.
Маргагч талаас хуралдааныг хойшлуулах хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тул маргааныг бүрэн гүйцэд, бодитой хянан шийдвэрлэх, маргагч талуудын чөлөөтэй мэтгэлцэх боломжийг хангах үүднээс уг маргааныг хянан шийдвэрлэх дунд суудлын хуралдааныг хойшлуулж, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 9.30 цагт хийхээр товлов.