“Үндсэн хуульт ёс” сэтгүүл хэвлэгдэн гарлаа

  • Post author:

      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс эрхлэн гаргаж буй “Үндсэн хуульт ёс” сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарлаа.

     “Үндсэн хуульт ёс” сэтгүүл судалгаа, үзэл бодол, эргэцүүлэл, Цэцийн шийдвэрийн тойм, Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа, шинэ бүтээл зэрэг агуулгаас бүрдэх юм.

  Шинжлэх ухаанч сэтгэлгээг дэмжих зорилгоор Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны эрх зүйн орчин, практикт тулгамдсан асуудлыг шинжлэх ухаан, онол арга зүйн хүрээнд уламжлал шинэчлэлийг хослуулан хэрхэн шийдвэрлэх талаарх эрдэмтэн, судлаачдын санал дүгнэлт, судалгааны үр дүнг нийтлэх аж.

    Мөн Үндсэн хуулийн эрх зүй, Цэцийн үйл ажиллагаа түүнтэй холбогдох шинжлэх ухааны бүтээл, бусад шинжлэх ухаантай хэрхэн уялдах салбар дундын асуудал хөндсөн бүтээлүүдийг ч багтаах юм.

   Сэтгүүлийн дугаарууд судлаач эрдэмтэн, хуульч хэн бүхэнд нээлттэй бөгөөд хагас жил тутамд гаргахаар төлөвлөжээ.