Төрийн дээд одон, медалиар шагнуулсныг гардууллаа

  • Post author:

        Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын зарим ажилтан, албан хаагчийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зарлигаар Төрийн дээд одон, медалиар шагнасныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан өнөөдөр /2025-07-09/ гардуулж баяр хүргэлээ.

       Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон Үндсэн хуулийн цэцэд нэр төртэй ажиллаж иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсныг  үнэлж  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан  гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнасан юм.

       Энэхүү арга хэмжээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, О.Мөнхсайхан болон Тамгын газрын албан хаагчид оролцлоо.