Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

  • Post author:

      Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсгийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцэхээр товлосон.

      Маргагч тал болох Улсын дээд шүүхийн итгэмжилсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй болсон тул хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд холбогдох баримтын хамт ирүүлжээ.

     Маргааныг бүрэн гүйцэт, бодитой хянан шийдвэрлэх, маргагч талуудын чөлөөтэй мэтгэлцэх боломжийг хангах үүднээс уг маргааныг хянан шийдвэрлэх дунд суудлын хуралдааныг хойшлуулж, 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 9.30 цагаас хийхээр товлож, магадлал гаргалаа.