Нэр бүхий иргэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх асуудлаар мэдээлэл гаргасан.
Уг мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 9.30 цагаас хийхээр товлолоо.