Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

  • Post author:

      Нэр бүхий иргэд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрчлөн найруулж баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл, заалтад нийцээгүй байна гэж мэдээлэл гаргасан.

    Уг мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 9.30 цагаас хийхээр товлолоо.