Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарилаа Post author:admin Post published:2025-05-27 Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Тамгын газрын хамт олон “Монгол хөрс” дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйн газарт зургаан нэр төрлийн мод тарьж, өвөл зуны хүлэмжийн үйл ажиллагаатай танилцав. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Тамгын газрын хамт олон 750 гаруй мод, бут, сөөг тарин нийслэл болоод орон нутгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулаад байна.