Мандатын тооноос дутуу тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцох заалттай холбоотой Цэцийн дүгнэлт (2025, №04) нийтлэгдлээ

  • Post author:

         Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг бүрэн эхээр нь энд дарж уншина уу.

        Үндсэн хуулийн цэц 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн  санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасны “… дутуу …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд … чөлөөтэй … сонгох эрхийн үндсэн дээр … сонгоно.” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэж, мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн билээ.

Хуваалцах:

Share on facebook
Share on twitter