Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо

  • Post author:


     Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэв.

      Уг хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос … дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд … чөлөөтэй … сонгох эрхийн үндсэн дээр … сонгоно.” гэж заасныг зөрчсөн гэж үзэн дүгнэлт гаргаж холбогдох заалтыг 2025 оны 3 дугаар 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүллээ.

Хуваалцах:

Share on facebook
Share on twitter