Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025-2028 онд үйл ажиллагаандаа баримтлах стратегиа баталлаа.
Уг стратегийг хэрэгжүүлснээр Үндсэн хуулийн цэцийн бие даасан, Цэцийн гишүүний хараат бус байдлын баталгааг бүрдүүлэх, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, шийдвэрийн үндэслэлийг чанаржуулах, төвийг сахисан, ил тод байдлыг хангах, инновац технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, ажлын бүтээмж, хүртээмжийг дээшлүүлэх үр дүнд хүрэх юм.
Мөн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны программ бий болгон хөгжүүлэх, программ хангамжийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах, Цэцийн хуралдааны явцыг цахим хуудсаар шууд дамжуулах техникийн бэлэн байдлыг хангах зэрэг асуудлуудыг тус тус тусгасан бөгөөд өргөдөл, мэдээллийг цахимаар хүлээж авах, шийдвэр, албан бичгийг цахимаар хүргүүлэх нөхцөлийг бүрдүүлэх аж.
Ингэхдээ, Монгол Улсын Үндсэн хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тулгуурлахын сацуу 27 улсын Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагын стратеги, сайн туршлагыг харьцуулан судалж, орчин үеийн Үндсэн хуулийн шүүхийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзсэн байна.