Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан өнөөдөр (2025-01-02) Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийн 2025 оны үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээнд цахимаар оролцлоо.
Тус арга хэмжээг Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга, ноён С.Сухартоёо нээж илтгэл тавьсан бөгөөд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүн орнуудын төлөөлөгч болон бусад зочид, төлөөлөгч нийт 200 гаруй хүн биечлэн болон цахимаар оролцов.
Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн төлөвлөгөө, зохицуулалтын байнгын ажиллагаатай Нарийн бичгийн дарга нарын газар Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийн дэргэд байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг юм.