Цахим уулзалт хийлээ Post author:admin Post published:2024-12-06 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, Цэцийн гишүүд, Тамгын газрын ажилтнууд ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхийн шүүгч асан, доктор, профессор Рудольф Меллинхофтой өнөөдөр /2024.12.06/ цахим уулзалт хийлээ. Уулзалтын үеэр ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүх үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэхэд пропорциональ зарчмын хэрэглээ, Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийн үндэслэл бичих арга зүй, туршлага болон маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар харилцан ярилцаж, санал солилцов. Уг цахим уулзалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц санаачлан Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Уулзалтад Ханнс Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк, эрх зүйн төсөл хариуцсан менежер С.Бүжинлхам нар оролцсон юм. Хуваалцах: Share on facebook Share on twitter