Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

  • Post author:

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 6 дугаар Их хурлын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга, хатагтай Эльвира Азимова нар хоёр улсын Үндсэн хуулийн хяналтын байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр, Үндсэн хуулийн үр дүнтэй хяналтыг хэрэгжүүлэхэд харилцан туршлага солилцох, хамтарсан хөтөлбөр, арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх, хоёр улсын Үндсэн хуулийн эрх зүй, практикийг судлах боломж бүрдэх юм.

Хуваалцах:

Share on facebook
Share on twitter