Татварын ерөнхий хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хянан хэлэлцэнэ Post author:admin Post published:2024-06-06 Нэр бүхий иргэдээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл гаргасан байна. Уг мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хийхээр товложээ. Хуваалцах: Share on facebook Share on twitter