Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор дадлага, сургуулилт хийж, бэлэн байдлыг хангаж ажиллав

  • Post author:

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16.00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор дадлага, сургуулилт хийж, бэлэн байдлыг хангах өдөр болгосон юм.

Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд улс орон даяар зарлан мэдээллийн дохиог дамжуулах үед өөрт ойр байгаа аюулгүйн цугларах талбайд цуглаж, дадлага сургуулилт хийж, бэлэн байдлыг хангаж ажиллав.

Энэхүү сургалт, дадлага нь гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж дадлагажуулах, бэлэн байдлыг хангах, гамшгийн аюул тулгарсан үед албан хаагчид зарлан мэдээллийн дохиогоор ажиллах арга техникт суралцах зорилготой юм.