Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна хэмээн эцэслэн шийдвэрлэв Post author:admin Post published:2023-11-08 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэж, мөн “Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 2021 оны 42 дугаар тогтоолыг хянан хэлэлцлээ. Хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна хэмээн эцэслэн шийдвэрлэв. Хуваалцах: Share on facebook Share on twitter