EN | MON

ГАДААД ХАРИЛЦАА БА ХАМТЫН АЖИЛЛАГАА

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц тулгын чулуугаа тулсан үеэс эхлэн гадаад орны адил төстэй үүрэг гүйцэтгэдэг олон байгууллагуудтай хэлхээ холбоо тогтоон ажиллаж байна. Ингэхдээ гадаад орнуудын Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудтай харилцан төлөөлөгч солилцон, үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх асуудлаар онол практикийн туршлага, мэдээлэл солилцон, үндсэн хуулийн шүүхүүдийн олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирлээ.

Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчид 1993-2025 онд БНСУ, Унгар, Австри, Румын, Польш, Турк, Герман, ОХУ, Болгар, Тайланд, Индонез, Армян, Казахстан, Энэтхэг, Египет, АНУ, Франц, Испани, Португал, Киргиз, Швейцар зэрэг улс орны Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудад албан ёсны айлчлал хийн мөн хугацаанд дээр дурдсан зарим улс орны Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчдийг хүлээн авч байгууллагын үйл ажиллагаа болон өөрийн орны соёлыг танилцуулан харилцан суралцаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дангаараа болон ХБНГУ-ын Ханс Зайделын сан, Конрад Аденеуарын сан, Европын зөвлөлийн Венецийн комисс, Швейцарын хөгжлийн агентлаг зэрэг байгууллагуудтай хамтран олон улсын болон бүс нутгийн арга хэмжээг өөрийн эх орондоо амжилттай зохион байгуулсан. Тухайлбал 2002 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан “Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн сахин хамгаалах баталгаа мөн” сэдвээр олон улсын онол практикийн бага хурал, 2005 онд “Үндсэн хуулийн шүүх ба Улс төр” сэдвийн дор Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн 3 дугаар семинар, 2007 онд Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан “Монгол Улсын Үндсэн хуулийн хяналт: Төлөв байдал, цаашдын хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, 2009 онд “Үндсэн хуулийн хяналт ба Эрх мэдлийг хуваарилах нь” сэдвийн дор Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн 6 дугаар бага хурал, 2019 онд “Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх” сэдэвтэй олон улсын бага хурал, 2022 онд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их хурал, 2023 онд цахимаар “Үндсэн хуулийн хяналтын хүрээнд хүний эрхийг хамгаалах нь” сэдэвт Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн олон улсын симпозиум, 2025 онд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хууль тогтоомжийн шинэтгэл” семинарыг тус тус Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2009 онд Европын зөвлөлийн Венецийн комиссоос ӨАБНУ-ын Үндсэн хуулийн шүүхтэй хамтран Кап Туан хотноо зохион байгуулсан Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхий дахины Анхдугаар Их хурал, мөн Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхий дахины 2011 оны 2, 2013 оны 3, 2017 оны 4, 2022 оны 5, 2025 оны 6 дугаар Их хурал, АНУ-ын Ардчиллын төвөөс Вашингтон, Бухарест, Будапешт, Киев, Прага, Страсбург, Сан-Франциско хотноо зохион байгуулсан олон улсын шүүгчдийн бага хурлууд, Индонез, Монгол, Тайланд, Филиппин, БНСУ-ын Үндсэн хуулийн болон дээд шүүхүүд Конрад Аденуарын сантай хамтран Жакарта, Манила, Бангкок, Улаанбаатар, Сөүл хотноо зохион байгуулсан Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн олон улсын хурлууд болон ОХУ, Турк, БНСУ, Индонез, Казахстан улсын Үндсэн хуулийн шүүхүүдээс зохион байгуулдаг олон улсын хурал арга хэмжээнүүдэд тогтмол оролцож ирсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дэлхийн (Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхий дахины хурлын гишүүн) болон бүс нутгийн үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн нийгэмлэгүүдийн гишүүн юм. Тодруулбал, Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгийн гишүүн, мөн Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /ҮХШАН/-ийг 2005 онд байгуулах саналыг дэвшүүлэн, Азийн нийгэмлэгийг байгуулах Бэлтгэл хорооны ажилд идэвхтэй оролцсон. Улмаар 2010 онд Индонезийн Жакарта хотноо зохион байгуулагдсан Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн 7 дугаар бага хурлын үеэр Индонез, БНСУ, Малайз, Монгол, Филиппин, Тайланд, Узбекистан улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга нар гарын үсэг зурснаар ҮХШАН-ийг байгуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц тус нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсон билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг 2021-2023 онд даргалсан бөгөөд одоо тус нийгэмлэг 21 гишүүнтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс зохион байгуулсан олон улсын арга хэмжээ ба Цэцийн төлөөлөгчид
 оролцсон  олон улсын арга хэмжээ.

2025 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийн 2025 оны үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээнд цахимаар оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, гишүүн Ж.Эрдэнэбулган, Б.Болдбаатар, Р.Батрагчаа, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Солонго болон албаны бусад төлөөлөгчид Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Үндсэн хуулийн шүүхийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх” төслийн хүрээнд Бүгд Найрамдах Португал Улсын Үндсэн хуулийн шүүх болон Испанийн Хаант Улсын Үндсэн хуулийн шүүхэд ажлын айлчлал хийж, харилцан туршлага солилцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа, Ц.Цолмон, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн асан Н.Жанцан болон албаны бусад төлөөлөгчид Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Үндсэн хуулийн шүүхийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх” төслийн хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсын Үндсэн хуулийн зөвлөл, Сенатын танхим, Парис Пантеон-Ассас Их сургууль болон Швейцарын Холбооны Улсад төвтэй НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газар, Бернийн Их сургуульд зочилж, үйл ажиллагааны талаар мэргэжлийн болон хөндлөнгийн судлаачдын байр суурийг сонсож, туршлага судлах арга хэмжээнд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан нар АНУ-ын Дээд шүүхэд зочилж, АНУ-ын Ерөнхий шүүгч Жон Робертстой албан уулзалт хийв. Мөн Техасын Их сургуулиас зохион байгуулсан “Үндсэн хуульт ёс” олон улсын хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, гишүүн Р.Батрагчаа нар Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн 63 жилийн ойд зориулан БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхээс Истанбул хотноо зохион байгуулсан олон улсын симпозиумд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Европын зөвлөлийн Венецийн комисстой хамтран “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хууль тогтоомжийн шинэтгэл” сэдэвт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, гишүүн Б.Болдбаатар нар Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндсэн хуулийн шүүхийн 35 жилийн ойд зориулан БНКирУ-ын Үндсэн хуулийн шүүхээс зохион байгуулсан “Шинэ ардчилсан орнуудад Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийг тогтоосон нь” сэдэвт олон улсын бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Цолмон болон Тамгын газрын холбогдох албан хаагч Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүх, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарын газраас Сөүл хотноо зохион байгуулсан “Хувийн халдашгүй эрх” сэдэвт 5 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, гишүүн Ж.Эрдэнэбулган нар Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хууль батлагдсаны 35 жилийн ойд зориулан Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн шүүхээс зохион байгуулсан “Эрх зүйгээр дамжуулж энх тайван, ирээдүйг бүтээе” сэдэвт үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн олон улсын форумд оролцов. Тус олон улсын форумын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргыг Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев хүлээн авч уулзав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын холбогдох албан хаагч нар Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн дэргэдэх Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Сургалт, хүний нөөцийн хөгжлийн төвийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарын газраас Анкара хотноо зохион байгуулсан 13 дахь удаагийн Зуны сургалтад оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, гишүүн Э.Энхтуяа нар Испанийн Хаант Улсын Үндсэн хуулийн шүүх болон Европын зөвлөлийн Венецийн комиссоос Мадрид хотноо хамтран зохион байгуулсан Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхий дахины 6 дугаар Их хуралд оролцов.
2024 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхийн 2024 оны үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээнд цахимаар оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр, Л.Өлзийсайхан нар ОХУ-ын Хууль зүйн яамнаас Санкт Петербургийн олон улсын хууль зүйн XII чуулган, ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхээс ОХУ-ын Санкт Петербург хотноо зохион байгуулсан “Үндсэн хуулийн хяналт ба эрхийн хамгаалалт” сэдэвт олон улсын бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүн улс орнуудын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын цахим хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, гишүүн Д.Гангабаатар, Э.Энхтуяа нарын төлөөлөгчид Тайландын Хаант Улсын Үндсэн хуулийн шүүхээс Бангкок хотноо зохион байгуулсан Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 6 дугаар Их хуралд оролцов. Нийгэмлэгийн 6 дугаар Их хурлын нэгдүгээр хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар даргалсан бөгөөд хоёрдугаар хуралдаанд “Үндсэн хуулийн шударга ёсны үзэл баримтлал: Монгол Улс дахь Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хөгжил” сэдэвт илтгэлийг тавив. Мөн тус Их хурлын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн шүүх хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын холбогдох албан хаагч нар Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн дэргэдэх Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Сургалт, хүний нөөцийн хөгжлийн төвийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарын газраас Анкара хотноо зохион байгуулсан 12 дахь удаагийн Зуны сургалтад оролцов.
2023 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат тэргүүтэй төлөөлөгчид (Цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган болон Тамгын газрын холбогдох албан хаагчид) Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхэд ажлын айлчлал хийсэн бөгөөд тус үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүх хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичгийг Сөүл хотноо байгуулав. Мөн Үндсэн хуулийн цэцийн дарга Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн хувьд Нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагаатай танилцав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат тэргүүтэй Тамгын газрын төлөөлөгчид Венец хотноо зохион байгуулагдсан Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхийн дахины хурлын Товчооны 20 дугаар хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат, гишүүн Д.Одбаяр, Г.Туулхүү, Ж.Эрдэнэбулган болон Тамгын газрын төлөөлөгчид Тайландын Хаант Улсын Үндсэн хуулийн шүүхийн 25 жилийн ойд зориулан Бангкок хотноо зохион байгуулагдсан “Үндсэн хуулийн шүүх эрх, эрх чөлөөг хамгаалах нь” сэдэвт олон улсын симпозиум оролцов. Мөн тус олон улсын симпозиумын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Тайландын Хаант Улсын Үндсэн хуулийн шүүх хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр болон Тамгын газрын холбогдох албан хаагч нар БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дэргэдэх Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /ҮХШАН/-ийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан Байнгын нарийн бичгийн дарга нарын газраас Сөүл хотноо зохион байгуулсан “Шүүхийн нээлттэй байдал: Үндсэн хуулийн төлөв” сэдэвт олон улсын симпозиумд оролцов.
  • Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн даргалагч Монгол Улсын Үндсэн хуулийн цэц тус нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хурлыг, мөн “Үндсэн хуулийн хяналтын хүрээнд хүний эрхийг хамгаалах нь” сэдвийн дор олон улсын симпозиумыг цахим хэлбэрээр зохион байгуулав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан болон Тамгын газрын зарим төлөөлөгч нар Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам, Үндсэн хуулийн шүүхээс Санкт Петербург хотноо зохион байгуулсан Санкт Петербургийн олон улсын хууль зүйн форум, “Үндсэн хууль болон Үндсэн хуулийн хяналт: онолыг хөгжүүлэн практикийг сайжруулах нь” олон улсын бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, гишүүн Б.Буяндэлгэр болон Тамгын газрын холбогдох албан хаагчид Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхийн 20 жилийн ойд зориулан Жакарта хотноо зохион байгуулагдсан олон улсын бага хуралд оролцов. Мөн тус хурлын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүх хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, гишүүн Г.Туулхүү, Тамгын газрын дарга Д.Баянбилэг болон албаны бусад төлөөлөгч нар АНУ-ын Дээд шүүхэд албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат АНУ-ын Ерөнхий шүүгч Жон Роберстой албан уулзалт хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын холбогдох албан хаагч нар Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн дэргэдэх Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Сургалт, хүний нөөцийн хөгжлийн төвийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарын газраас Анкара хотноо зохион байгуулсан 11 дэх удаагийн Зуны сургалтад оролцов.
2022 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан болон Тамгын газрын төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Анкара хотноо зохион байгуулагдсан “Үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалахад Үндсэн хуулийг тайлбарлах нь” сэдэвт олон улсын бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын төлөөлөл Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /ҮХШАН/-ийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан Байнгын нарийн бичгийн дарга нарын газраас цахимаар зохион байгуулсан 3 дугаар олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцов.
  • Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн даргалагч Монгол Улсын Үндсэн хуулийн цэц тус нийгэмлэгийн 5 дугаар Их хурлыг Улаанбаатар хотноо биечлэн болон цахим хэлбэрээр зохион байгуулав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын холбогдох албан хаагч нар Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн дэргэдэх Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Сургалт, хүний нөөцийн хөгжлийн төвийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарын газраас Анкара хотноо зохион байгуулсан 10 дахь удаагийн Зуны сургалтад оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, гишүүн Д.Одбаяр, Г.Туулхүү нар Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүх болон Европын зөвлөлийн Венецийн комиссоос Бали мужид зохион байгуулсан Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхий дахины 5 дугаар Их хуралд оролцов. Мөн тус Их хурлын үеэр Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн байгууллагуудын Тамгын газрын ажилтнуудын богино хугацааны сургалтад Тамгын газрын холбогдох ажилтнууд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч Манахан Ситомпул тэргүүтэй төлөөлөгчид Үндсэн хуулийн цэцэд зочилж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.
2021 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /ҮХШАН/-ийн Удирдах зөвлөлийн хурлаар даргалах эрхээ албан ёсоор хүлээн авсан бөгөөд тус үеэр дэлхий дахинаа тархаад байсан цар тахлын нөхцөл байдлын улмаас Нийгэмлэгийн тугийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад сууж байсан Элчин сайд Л.Баттулга БНКазУлсын Үндсэн хуулийн зөвлөлийн дарга Кайрат Мамигаас хүлээн авч Гадаад харилцааны яамаар дамжуулан Үндсэн хуулийн цэцэд хүлээлгэж өгсөн. ҮХШАН-ийн даргалагчийн эрхийг шилжүүлэх, нийгэмлэгийн тугийг хүлээн авах арга хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг нар цахимаар оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын холбогдох албан хаагч нар Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн дэргэдэх Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Сургалт, хүний нөөцийн хөгжлийн төвийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарын газраас цахимаар зохион байгуулсан 9 дэх удаагийн Зуны сургалтад оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Бүгд Найрамдах Польш Улсын Үндсэн хуулийн шүүхээс цахимаар зохион байгуулсан Үндсэн хуулийн онцлог шинж чанарын асуудлаарх олон улсын бага хуралд оролцов.
  •  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын холбогдох албан хаагч нар Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн дэргэдэх Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Сургалт, хүний нөөцийн хөгжлийн төвийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарын газраас цахимаар зохион байгуулсан 9 дэх удаагийн Зуны сургалтад оролцов.
  • Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /ҮХШАН/-ийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан Байнгын нарийн бичгийн дарга нарын газраас цахимаар зохион байгуулсан 3 дугаар олон улсын симпозиумын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга бөгөөд ҮХШАН-ийн Ерөнхийлөгч Н.Чинбат, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга бөгөөд ҮХШАН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баянбилэг нар үг хэлэв. Мөн тус цахим олон улсын симпозиумд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган “Үндсэн хуулийн хяналт ба хүний эрхийн хамгаалалт” сэдвээр илтэл тавив.
2020 он
  • Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхээс цахимаар зохион байгуулсан 8 дахь удаагийн Зуны сургалтад Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын холбогдох албан хаагч нар оролцов.
  • Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн зөвлөлөөс хоёр өдрийн турш цахимаар зохион байгуулсан Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /ҮХШАН/-ийн 4 дүгээр Их хурал, Удирдах зөвлөлийн хурал, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Тамгын газрын дарга Д.Баянбилэг болон албаны бусад хүмүүс оролцсон бөгөөд ҮХШАН-ийн 4 дүгээр Их хуралд Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат илтгэл тавив.
2019 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, гишүүн Н.Чинбат нар Европын зөвлөлийн Венецийн комиссын 120 дахь чуулганд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат, Г.Туулхүү нар Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхээс Санкт Петербург хотноо зохион байгуулсан “Үндсэн хуулийн үндэсний онцлог шинж ба нийтлэг үнэт зүйлс: Хоорондын тэнцвэрийг бий болгох нь” сэдэвт олон улсын бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, гишүүн Н.Чинбат, Ш.Солонго, Г.Туулхүү, Тамгын газрын дарга Д.Баянбилэг болон албаны бусад төлөөлөгчид БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Үндсэн хууль, хууль зүйн хорооны урилгаар ажлын айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, гишүүн Г.Туулхүү нар Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /ҮХШАН/-ийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан Байнгын нарийн бичгийн дарга нарын газраас зохион байгуулсан “ҮХШАН-ийн гишүүн байгууллагууд дахь Үндсэн хуулийн хяналт” сэдэвт олон улсын хоёрдугаар симпозиумд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат, Г.Туулхүү нар Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн зөвлөлөөс Астана хотод зохион байгуулсан “Үндсэн хууль: Эрх зүй, иргэний нийгэм ба орчин үеийн төрийн үнэт зүйлсийг хэрэгжүүлэх нь” сэдэвт олон улсын онол-практикийн бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Европын зөвлөлийн Венецийн комисстой хамтран “Эрх мэдлийн хуваарилалт болон Үндсэн хуулийн шүүх” сэдэвт олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, гишүүн Ц.Нанзаддорж болон Тамгын газрын төлөөлөл Бүгд Найрамдах Армян Улсын “Үндсэн хуулийн соёл” олон улсын судалгааны төвөөс Ереван хотноо зохион байгуулсан “Шинэ мянганы Үндсэн хуульт ёс” сэдэвт олон улсын бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг тэргүүтэй төлөөлөгчид Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Үндсэн хуулийн дээд шүүхээс Каир хотноо зохион байгуулсан олон улсын хурлын арга хэмжээнд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, гишүүн Г.Туулхүү, Тамгын газрын холбогдох албан хаагчид Бүгд Найрамдах Индонез Улсын Бали мужид зохион байгуулагдсан БНИУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Олон улсын 3 дугаар симпозиум, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хурал, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хурал болон Тамгын газрын ажилтнуудын богино хугацааны сургалтад оролцов.
  • Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхээс Анкара хотноо зохион байгуулсан 7 дахь удаагийн Зуны сургалтад Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын холбогдох албан хааг нар оролцов.
  • БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх болон Шинжлэх ухаан, мэдээлэл технологи, харилцаа холбооны яамны харьяа Мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэх Үндэсний агентлагтай хамтран Сөүл хотноо зохион байгуулсан “Цахим шүүхийн үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалтад Үндсэн хуулийн цэцийн холбогдох албан хаагч нар оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат, Тамгын газрын ажилтан Мексикийн Холбооны Улсын Сонгуулийн трибуналаас Лос Кабос хотноо зохион байгуулсан Сонгуулийн шүүх эрх мэдлийн дэлхий дахины сүлжээ - Гуравдугаар хуралдаанд оролцов.
2018 он
  • БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2017-2018 онд үзүүлэх хөгжлийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд цахим шүүхийн үйлчилгээний тогтолцоо бий болгох” төслийг хэрэгжүүлэх ажил эхэлж буйтай холбогдуулан БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, ажилтнуудад зориулан Сөүл хотноо зохион байгуулсан албан уулзалт, сургалтад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Н.Чинбат, Д.Солонго, Д.Ганзориг, Тамгын газрын ажилтан нар оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Д.Ганзориг нар Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Киргизийн Үндсэн хуулийн зөвлөлөөс Бишкек хотноо зохион байгуулсан олон улсын бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, гишүүн Н.Чинбат нар БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхээс Анкара хотноо зохион байгуулсан олон улсын бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, гишүүн Д.Солонго нар ОХУ-ын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхээс Санкт Петербург хотноо зохион байгуулсан олон улсын бага хурал, олон улсын хууль зүйн VIII чуулга уулзалтад оролцов.

  • БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх болон Шинжлэх ухаан, мэдээлэл технологи, харилцаа холбооны яамны харьяа Мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэх Үндэсний агентлагтай хамтран Сөүл хотноо зохион байгуулсан “Цахим шүүхийн үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалтад Үндсэн хуулийн цэцийн холбогдох албан хаагч нар оролцов.
  • Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхээс Анкара хотноо зохион байгуулсан 6 дахь удаагийн Зуны сургалтад Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын холбогдох албан хаагч нар оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, гишүүн Н.Чинбат, Б.Буяндэлгэр нар Мексикийн Холбооны Улсын Сонгуулийн трибуналаас Канкун хотноо зохион байгуулсан Сонгуулийн шүүх эрх мэдлийн дэлхий дахины сүлжээ - Хоёрдугаар хуралдаанд оролцов.
  • БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн урилгаар Сөүл хотноо Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, гишүүн Ш.Цогтоо, Н.Чинбат нар албан ёсны айлчлал хийж, тус үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар БНСУ-ын КОЙКА-тай хамтарсан Цахим шүүхийн тогтолцоо бий болгох төслийн хүрээнд Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын зарим ажилтнууд сургалтад хамрагдав.
2017 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жанцан, гишүүн Д.Одбаяр нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцах ажлын айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жанцан, гишүүн Д.Одбаяр нар Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны 55 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан олон улсын бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, Д.Ганзориг нар Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхээс Санкт Петербург хотноо зохион байгуулсан олон улсын бага хурал болон Санкт Петербургийн Олон улсын хууль зүйн XII чуулга уулзалтад оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жанцан, гишүүн Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Одбаяр, Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа нар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндсэн хуулийн шүүх, Ханнс Зайделийн сангийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан “Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл: Тулгамдсан асуудал, ирээдүйн төлөв” сэдэвт олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, гишүүн Д.Сугар, Тамгын газрын холбогдох ажилтан нар Бүгд Найрамдах Индонез Улсын Сентрал Жава мужийн Соло хотноо Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүдийн хурал болон олон улсын бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, гишүүн Ш.Цогтоо нар Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан Байнгын нарийн бичгийн дарга нарын газраас зохион байгуулсан олон улсын симпозиумд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, гишүүн Д.Ганзориг нар Бүгд Найрамдах Литва Улсын Үндсэн хуулийн шүүх болон Венецийн комиссоос Бүгд Найрамдах Литва Улсын Вильнюс хотноо зохион байгуулсан Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхий дахины 4 дүгээр Их хуралд оролцов.
  • БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх, Мэдээлэл, технологийн салбарыг хөгжүүлэх Үндэсний агентлагтай хамтран Сөүл хотноо зохион байгуулсан “Хууль зүйн үйлчилгээг цахимжуулах нь” сэдэвт сургалтад Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын холбогдох албан хаагчид оролцов.
  • Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхээс Анкара хотноо зохион байгуулсан 5 дахь удаагийн Зуны сургалтад Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын холбогдох албан хаагч нар оролцов.
  • Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхээс ҮХШАН-ийн холбоо барих ажилтнуудад зориулан зохион байгуулсан олон улсын сургалтад Тамгын газрын холбогдох ажилтан оролцов.
2016 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн 54 жилийн ойг тохиолдуулан Туркийн Анкара хотноо зохион байгуулагдсан олон улсын симпозиумд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхийн 25 жилийн ойг тохиолдуулан Санкт Петербург хотноо зохион байгуулагдсан олон улсын бага хурал болон Петербургийн VI олон улсын хууль зүйн чуулга уулзалтад оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар Бүгд Найрамдах Киргиз Улсын Дээд шүүхийн Үндсэн хуулийн танхимаас зохион байгуулсан олон улсын бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жанцан, Тамгын газрын холбогдох албан хаагчид Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхээс Бали мужийн Нуса Дуад зохион байгуулсан Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /ҮХШАН/-ийн 3 дугаар Их хуралд уригдан оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын холбогдох албан хаагч Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхээс тус улсын Анкара хотноо зохион байгуулсан “Хувийн болон гэр бүлийн амьдралыг хамгаалах эрх" сэдэвт 4 дэх Зуны сургалтад оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын холбогдох албан хаагчид БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх, Мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэх Үндэсний агентлагтай хамтран Сөүл хотноо зохион байгуулсан “Үндсэн хуулийн шүүхэд зориулсан мэдээлэл, харилцаа холбооны технологийн үйлчилгээ” сэдэвт сургалтад оролцов.
2015 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа Японы Нагояагийн Их сургуулийн Азийн эрх зүйн солилцооны төвөөс зохион байгуулсан “Зүүн хойд Азийн интеграцчилалын хүрээнд Азийн орнууд дундын Үндсэн хуультай болох асуудал” сэдэвт олон улсын бага хуралд уригдан оролцож, илтгэл тавив.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, ОХУ-ын Буриадын Их сургууль хооронд хамтын ажиллагааны төлөвлөгөөний тухай протоколд Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа, Буриадын Их сургуулийн захирал Н.И. Мошкин нар гарын үсэг зурав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын холбогдох албан хаагчид БНСУ-ын Сөүл хотноо “Програм хангамжийн бодлого” сэдэвт сургалтад оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч айлчилж, хоёр улсын Үндсэн хуулийн шүүхийн Тамгын газар хооронд мэдээлэл, технологийн чиглэлээр хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т хоёр талын Тамгын газрын дарга нар гарын үсэг зурав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргыг төлөөлөн Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний газрын дарга Г.Даваадалай Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхээс Жакарта хотноо зохион байгуулсан Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа болон Тамгын газрын холбогдох албан хаагчид Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхээс Жакарта хотноо зохион байгуулсан Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хурал, Индонез Улсын Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны 12 жилийн ойд зориулан зохион байгуулсан олон улсын симпозиумд оролцож, Цэцийн дарга илтгэл тавив.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа болон Тамгын газрын холбогдох албан хаагчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн зөвлөлөөс тус улсын Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойд зориулан Астана хотноо зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын холбогдох албан хаагчид БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхээс зохион байгуулсан “Зуны сургалт”-д оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар Бүгд Найрамдах Армян Улсын Үндсэн хуулийн шүүхээс тус улсын Үндсэн хууль батлагдсан болон Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Ереван хотноо зохион байгуулсан олон улсын бага хуралд оролцож илтгэл тавив.
  • Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхээс зохион байгуулсан сургалтад Тамгын газрын зарим ажилтнууд оролцов.
2014 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа, гишүүн Д.Ганзориг болон Тамгын газрын холбогдох ажилтан нар БНТУ-ын Истанбул хотноо зохион байгуулагдсан Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 2 дугаар Их хуралд оролцов. Тус Их хурлын үеэр Азийн нийгэмлэгийн шинэ Ерөнхийлөгчийг сонгох асуудлыг хэлэлцэж, Индонезийн Үндсэн хуулийн шүүхийн дарга Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд Азийн нийгэмлэгийн 3 дугаар Их хурлыг Индонезид хийхээр тогтов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа БНТУ-д болсон олон улсын хурлын арга хэмжээнд оролцов. Мөн Бүгд Найрамдах Австри Улсын Үндсэн хуулийн шүүхэд зочлон тус шүүхийн Ерөнхийлөгч Г.Холзингэр, Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхийлөгч Тиеннел Рудолф нартай албан уулзалт хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг, Тамгын газрын холбогдох ажилтан нар Мальт Улсын Вальетта хотноо болсон Олон улсын шүүгчдийн 17 дугаар бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн мэдээллийн хэлтсийн дарга Ким Хи тэргүүтэй төлөөлөгчид зочлон БНСУ-ын мэдээлэл технологийн өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, харилцан мэдээлэл, туршлага солилцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Парк, Хан-Чулд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимыг бүрэн техникжүүлэх, цахим хэлбэрээр иргэдийн өргөдөл, гомдлыг бүртгэх, хүлээн авах, дотооддоо шилжүүлэх, хуваарилах ажиллагаа буюу хэргийн менежментийг цахимжуулах, цахим хэлбэрээр баримт бичгийн баталгаажуулах системтэй болох, Үндсэн хуулийн шүүхийн цахим хуудсыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоход шаардлагатай байгаа санхүүжилт, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар албан уулзалт хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын холбогдох албан хаагчид БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхээс Анкара хотноо зохион байгуулсан “Шударга шүүн таслах ажиллагааны зарчим” сэдэвт олон улсын сургалтад оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа, орлогч дарга Н.Жанцан, гишүүн П.Очирбат, Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн захирал Ц.Сарантуяа болон албаны бусад төлөөлөгчид ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькины урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийв. Тус айлчлалын үеэр ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькиныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Алтангадас” одонгоор шагнасныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа гардуулав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Сөүл хотод болсон Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхийн дахины хурлын 3 дугаар хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын холбогдох албан хаагчид БНСУ-ын Үндсэн хуулийн судалгааны институтээс “БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулсан сургалтад оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн хооронд тогтсон хамтын ажиллагааны хүрээнд тус сангаас Үндсэн хуулийн цэцийн номын санг бэхжүүлэх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, электрон номын сан байгуулах суурийг тавив.
2013 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа тэргүүтэй Тамгын газрын холбогдох албан хаагчид БНТУ-ын Анкара хотноо болсон Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хурал, БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн 51 жилийн ойн арга хэмжээнд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Сарантуяа, Тамгын газрын хобогдох ажилтан нар ХБНГУ-ын Берлин хотноо Олон улсын шүүгчдийн 16 дугаар бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын төлөөлөгчид БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн мэдээлэл, технологийн хөгжлийн талаар туршлага судалж, санал солилцов.
2012 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан, гишүүн Ж.Амарсанаа нар Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн 50 жилийн ойд зориулан БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Анкара, Истанбул хотноо зохион байгуулсан олон улсын симпозиумд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан, гишүүн Ц.Сарантуяа нар БНСУ-ын Сөүл хотноо Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн нээлтийн Анхдугаар Их хуралд оролцсон бөгөөд Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга тус Их хуралд илтгэл тавьж, хуралдааны 1, 2 дугаар хэсгийг даргалав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа, гишүүн Д.Наранчимэг, Д.Сугар, Т.Лхагваа, Тамгын газрын холбогдох албан хаагч нар ХБНГУ-ын Ханнс Зайделын сангийн урилгаар ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчдийг ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга, доктор, профессор Андреас Фоскулет хүлээн авч уулзав. Холбооны болон Бавари, Берлин мужийн Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн зохицуулалт, тухайн шүүхүүдийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогтой танилцан туршлага солилцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэц ХБНГУ-ын Ханнс Зайделын сантай хамтран Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 20 жилийн ойд зориулан “Үндсэн хуульт ёсны төлөвшил, цаашдын хандлага” сэдэвт олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.
2011 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Пүрэвням, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нар Бразилын Холбооны дээд шүүх, Европын зөвлөлийн Венецийн комисстой хамтран Бразилын Рио-де-Жанейро хотноо зохион байгуулсан Үндсэн хуулийн шүүхүүдийн дэлхий дахины 2 дугаар Их хуралд оролцов. Тус Их хурлаар Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхий дахины хурал нэртэй байгууллага байгуулахаар болж, дүрмийн төслийн талаар саналаа солилцон 30 шүүх дүрмийн төслийг эцэслэн тохирч бичгээр хүлээн зөвшөөрснөө илэрхийлснээр дүрэм батлагдав. Тус батлагдсан дүрэм 2011 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхий дахины хурлын анхны 30 гишүүний нэг болов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан, гишүүн Д.Наранчимэг нар БНСУ-ын Сөүл хотноо болсон Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Анхдугаар Их хуралд бэлтгэх Удирдах зөвлөлийн гишүүдийн хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Мөнхгэрэл тэргүүтэй Тамгын газрын холбогдох ажилтан нар Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо Индонезийн Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны 8 жилийн ойд зориулан зохион байгуулсан олон улсын симпозиумд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан ОХУ-ын Москва, Санкт Петербург хотноо Үндсэн хуулийн шүүх үйл ажиллагаагаа эхэлсний 20 жилийн ойд зориулан зохион байгуулсан олон улсын хурлын арга хэмжээнд оролцов.
2010 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Д.Мөнхгэрэл нар Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхүүдийн нийгэмлэг байгуулах Бэлтгэл хорооны Гуравдугаар уулзалтад оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж тэргүүтэй төлөөлөгч нар Бүгд Найрамдах Индонез Улсын нийслэл Жакарта хотноо Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн 7 дугаар бага хуралд оролцов. Тус хурлын үеэр Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын нийгэмлэг байгуулах Жакартагийн тунхаглалыг батлах ёслолын ажиллагаа болсон бөгөөд Нийгэмлэгийг үндэслэгч Индонез, БНСУ, Малайз, Монгол, Филиппин, Тайланд, Узбекистан улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга нар Жакартагийн Тунхаг бичигт гарын үсгээ зурж, ёсчлон баталснаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн бүрэн эрхт 7 гишүүн орны нэг болов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, орлогч дарга Н.Жанцан нар Астана хотноо зохион байгуулагдсан Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хууль батлагдсаны 15 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан Олон улсын бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж Бүгд Найрамдах Тажикстан Улсын Үндсэн хуулийн шүүх Европын зөвлөлтэй хамтран тус шүүх байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан зохион байгуулсан олон улсын онол-практикийн бага хуралд оролцов.
2009 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Ц.Сарантуяа нар Европын зөвлөлийн Венецийн комисс, ӨАБНУ-ын Үндсэн хуулийн шүүхтэй хамтран ӨАБНУ-ын Кап Таун хотноо зохион байгуулсан Үндсэн хуулийн эрх зүйн Дэлхий дахины анхдугаар хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Д. Мөнхгэрэл нар БНСУ-ын Сөүл хотноо болсон Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхүүдийн нийгэмлэг байгуулах Бэлтгэл хорооны хоёрдугаар уулзалтад оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Д.Наранчимэг болон Тамгын газрын зарим албан хаагчид БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн урилгаар тус шүүхэд ажлын айлчлал хийв. Тус ажлын айлчлалын үеэр Тамгын газрын зарим ажилтнууд сургалтад хамрагдсан.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн 6 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо ХБНГУ-ын Конрад-Аденауэр сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав. 
2008 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, орлогч дарга Н.Жанцан, гишүүн Д.Наранчимэг, Ж.Амарсанаа нар Бүгд Найрамдах Турк  улсын Үндсэн хуулийн шүүхийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж АНУ-ын Техасын Их сургуулийн урилгаар Техасын Их сургуульд зочлов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан, гишүүн Д.Мөнхгэрэл нар БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан Үндсэн хуулийн шүүхийн Азийн нийгэмлэг байгуулах бэлтгэл хорооны уулзалтад оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Очирбат, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням, Д.Сарантуяа нар ХБНГУ-ын Ханнс Зайделын сангийн урилгаар ХБНГУ-д ажлын айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан АНУ-ын Техасын Их сургуулийн урилгаар АНУ-д зочилсон бөгөөд Вашингтон ДиСи хотын Хууль зүйн дээд сургууль, Виржиниа мужийн шүүхийн үйл ажиллагаатай танилцав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Ли Кан Куг Монгол Улсад айлчлав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Болдбаатар БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн урилгаар тус шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Сөүл хотноо зохион байгуулагдсан олон улсын симпозиумд оролцов.
  • Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан, гишүүн Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа нар Холбооны Бүгд Найрамдах Австри Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийв.
2007 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, Үндсэн хуулийн цэцийн зөвлөх В.Удвал нар ОХУ-ын Москва хотноо “Үндсэн хуулийн эрх зүй дэх хийдэл ба дутагдалтай талууд” сэдэвт олон улсын бага хуралд оролцон илтгэл тавив.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Ж.Болдбаатар нар АНУ-ын Фертийн сан болон Мичиганы Их сургуулийн Хууль зүйн сургууль хамтран Анн Арбор хотноо зохион байгуулсан Олон улсын шүүгчдийн XV бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Үндсэн хуулийн хяналт: төлөв байдал, цаашдын хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар Бүгд Найрамдах Унгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга М.Бихари тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар Холбооны Бүгд Найрамдах Австри Улсын Үндсэн хуулийн шүүхийн дэд ерөнхийлөгч Б.Биерлайн, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Вагнер нар манай улсад айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Д.Мөнхгэрэл нар БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх, ХБНГУ-ын Конрад-Аденауэр сантай хамтран Сөүл хотноо зохион байгуулсан Азийн Үндсэн хуулийн шүүгчдийн 5 дугаар бага хуралд оролцов.
2006 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Очирбат, Д.Наранчимэг болон Тамгын газрын дарга З.Өлзийсайхан нар ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан, гишүүн Д.Наранчимэг, Ж.Болдбаатар, Ц.Сарантуяа нар ХБНГУ-ын Ханнс Зайделын сангийн урилгаар тус улсад зочлов. Төлөөлөгчид Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Байр суурь, бэлэг тэмдэг: Төв Азийн нүүдэлчин ард түмэн ба хөрш орнуудынх нь өвөрмөц шинж байдал, ноёрхлын уламжлал” сэдэвт олон улсын симпозиумд оролцов. Мөн төлөөлөгчид Ханнс Зайделын сангийн Ерөнхий захирал П.Витерауф, Бавари мужийн Захиргааны дээд шүүхийн Ерөнхий шүүгч бөгөөд Үндсэн хуулийн шүүхийн дэд Ерөнхийлөгч Р.Хюффер, Бавари мужийн Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч бөгөөд мужийн дээд шүүхийн Ерөнхий шүүгч др. Кахл Хубер, Мужийн дээд шүүхийн Тэргүүн шүүгч др. Г.Лихтенбергер нартай уулзав. Төлөөлөгчдийг  ХБНГУ-ын Карлсруэ хотод айлчлахад ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Др.Ханс Юрген Папиер хүлээн авч уулзав. Түүнчлэн ХБНГУ-ын дээд шүүхэд Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч Х.Дэппэрт болон Эрүүгийн хэргийн шүүгч Аппл нартай уулзав. Төлөөлөгчдийг Бавари мужийн Ландтаг /Парламент/-ийн Ерөнхийлөгч Алоис Глюк хүлээн авч уулзав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Болдбаатар Английн Кембриджийн Их сургуульд уригдан “Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан түүхэн ба олон улсын ач холбогдол, нөлөө” сэдвээр лекц уншив.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Ч.Дашням нар Холбооны Бүгд Найрамдах Австри Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын  урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Ч.Дашням нар АНУ-ын Фертийн сангийн урилгаар Бүгд Найрамдах Чех Улсын нийслэл Прага хотноо Олон улсын шүүгчдийн XIV бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, орлогч дарга Н.Жанцан нар Бүгд Найрамдах Унгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар тус улсад албан ёсны  айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, орлогч дарга Н.Жанцан нар Бүгд Найрамдах Болгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар БНБУ-ын Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн арга хэмжээнд зориулан зохион байгуулагдсан олон улсын бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны  айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, орлогч дарга Н.Жанцан, Цэцийн зөвлөх Ч.Энхбаатар нар Филиппиний нийслэл Манила хотноо болсон Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн IV бага хуралд оролцов.
2005 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Хууль зүйн Үндэсний төвийн захирал Ж.Амарсанаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо БНСУ-ын Эрх зүйн холбооны 12 дугаар бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Ц.Сарантуяа нар Киприйн Никози хотноо зохион байгуулагдсан Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Ч.Дашням, Ж.Амарсанаа нар АНУ-ын Фертийн сангаас Украины Киев хотноо зохион байгуулсан Олон улсын шүүгчдийн XIII бага хуралд оролцов.
  •  
  • БНБУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга Н.Беронов тэргүүтэй төлөөлөгчид /3 хүн/ 6 дугаар сарын 28-аас 7 дугаар сарын 02-ны өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар манай улсад албан айлчлал хийв.
  • Кампучийн Үндсэн хуулийн зөвлөлийн дарга Бин Шин тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 8-11-ний өдрүүдэд Монгол улсад албан айлчлал хийв.
  • Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан Конрад-Аденауэр сангийн Азийн бүсийн захирал Колин Дюркоп Монгол Улсад зочлон хурлын зохион байгуулалтын асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадоржтой албан уулзалт хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар Бүгд Найрамдах Болгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга Н.Беронов тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийв.  
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн III семинарыг Улаанбаатар хотноо ХБНГУ-ын Конрад-Аденауэр сантай хамтран зохион байгуулав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Үндсэн хуулийн эрх зүйн төлөө” сэдэвт Азийн чуулга уулзалтад оролцов.
2004 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, зөвлөх Ч.Энхбаатар нар Тайландын Хаант Улсын Бангкок хотноо Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн хоёрдугаар семинарт оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, гишүүн Ж.Болдбаатар нар АНУ-ын Ардчиллын төлөө төвөөс Бүгд Найрамдах Румын Улсын Бухарест хотноо зохион байгуулсан Олон улсын шүүгчдийн XII бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, гишүүн Ж.Болдбаатар нар Бүгд Найрамдах Болгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга З.Өлзийсайхан БНСУ-ын Койка байгууллагын шугамаар Сөүл хотноо болсон шүүгчдэд зориулсан сургалтад хамрагдав.
2003 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан АНУ-ын Вашингтон хотноо болсон Олон улсын шүүгчдийн XI бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, гишүүн Л.Рэнчин, Ц.Сарантуяа нар ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькины урилгаар  тус улсад албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа нар Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо болсон Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн анхдугаар семинарт оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Ж.Өлзийсайхан болон албаны бусад төлөөлөгч нар Ханнс Зайделын сангийн урилгаар ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхэд танилцах айлчлал хийв. Мөн төлөөлөгчид Мюнхен хотноо Бавари мужийн Үндсэн хуулийн шүүх, төв архив, Захиргааны хэргийн анхан шатны болон Дээд шүүхийн үйл ажиллагаатай нь танилцав.
2002 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, гишүүн Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа, Ч.Дашням болон албаны бусад төлөөлөгч нар ХБНГУ-ын Ханнс Зайделын сангийн урилгаар ХБНГУ-д ажлын айлчлал хийв. Төлөөлөгчид Берлин мужийн Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч Хелги Зодан, Дээд шүүхийн шүүгч, Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Раусколб, Берлиний Чөлөөт Их сургуулийн захирал Ф.Куниг нартай уулзалт хийв. Бундестагийн гишүүн Питер Рамзауер, Ханнс Зайделын сангийн тэргүүн Манфелд Баумгэртел, Баварийн Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, Ханнс Зайделын сангийн Олон улсын харилцаа хамтын ажиллагааны институтийн захирал Р.Гепперт, Бавари мужийн Хууль зүйн асуудал эрхэлсэн Төрийн сайд Манфред Вайсс зэрэг албаны хүмүүстэй уулзав. ХБНГУ-ын Карлсруэ хотод Холбооны Үндсэн хуулийн шүүхэд зочилж, мөн Мюнхен хотноо болсон “Үндсэн хуулийн шүүх гурав дахь эрх мэдлийн бүрэлдэхүүн хэсэг болох тухай” асуудлаар болсон семинарт оролцов. Төлөөлөгчид Франц Улсын Страсбург хотноо Европын Хүний эрхийн шүүхэд зочлон тус шүүхийн үйл ажиллагаатай танилцав.
  • ХБНГУ-ын Ханнс Зайделын сангаас Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчдийг Португалын Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээг зохион байгуулав. Тус арга хэмжээний үеэр Португалын Үндсэн хуулийн шүүхийн дэд ерөнхийлөгч Луис Н.Де.Алмеида, шүүгч А.Брито нар төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан АНУ-ын Ардчиллын төлөө төвөөс зохион байгуулсан Олон улсын шүүгчдийн X бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч О.И.Тиунов, Г.А.Жилин нар манай улсад айлчлав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан “Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийг сахин хамгаалах баталгаа мөн” сэдвээр олон улсын онол практикийн бага хурлыг ХБНГУ-ын Ханнс Зайделын сантай хамтран Төрийн ордонд зохион байгуулав.
2001 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан Бүгд Найрамдах Унгар Улсын Будапешт хотноо зохион байгуулагдсан Олон улсын шүүгчдийн IX бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, гишүүн Ж.Бямбажав, Д.Чилхаажав нар Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн В.Удвал АНУ-ын Техасын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Азийн шүүгчдийн сургалтад оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан Москва хотноо ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн 10 жилийн ойд зориулсан “Орчин үеийн үндсэн хуулийн шүүхийн хөгжлийн үндсэн чиг хандлага, түүний ололт, XXI зуунд тулгарч буй шинэ зорилтуудыг шийдвэрлэх нь” сэдэвт олон улсын бага хуралд оролцов.
2000 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан Америкийн Нэгдсэн Улсын Ардчиллын төлөө төвөөс АНУ-ын Сан Франциско хотноо зохион байгуулсан Олон улсын шүүгчдийн VIII бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Ким Ён Жун тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх хамтран “Шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хамгаалан дэмжих асуудал” сэдвээр Төрийн ордонд семинар зохион байгуулав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Мустафа Бумин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийв.
1999 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, гишүүн Ж.Бямбажав, Ж.Болдбаатар, В.Удвал нар Бүгд Найрамдах Польш Улсын Варшав хотноо зохион байгуулагдсан Үндсэн хуулийн шүүхийн семинарт оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, гишүүн Ж.Амарсанаа, С.Жанцан, В.Удвал болон Улсын Их Хурлын дэд дарга До.Ганболд, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Баярцогт  нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид  ХБНГУ-ын Ханнс Зайделын сангийн урилгаар ХБНГУ-ын Мюнхен, Бонн хотод зочлон Парламент болон Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судлах ажлын айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан Оросын Холбооны Улсын Москва хотноо Олон улсын шүүгчдийн ээлжит олон улсын бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, гишүүн Д.Чилхаажав болон албаны бусад төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.
1998 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд, гишүүн Ж.Бямбаа, С.Жанцан, Ч.Энхбаатар нар Бүгд Найрамдах Унгар Улсын Будапешт хотноо болсон Төв Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн дарга, гишүүдийн семинарт оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, ХБНГУ-ын Ханнс Зайделын сан, Конрад-Аденауэр сан хамтран Улаанбаатар хотноо “Үндсэн хуулийн шүүх, Парламент хоорондын харилцааны болон ёс зүйн үндэс” сэдвээр олон улсын симпозиумыг Төрийн ордонд зохион байгуулав.
1997 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд, гишүүн Л.Баасан, С.Жанцан, Ж.Бямбажав болон албаны бусад төлөөлөгчид ХБНГУ-ын Ханнс Зайделын сангийн урилгаар тус улсад  ажлын айлчлал хийв. Мөн Франц Улсын Страсбург хотноо байрлах Европын Хүний эрхийн комисс, Хүний эрхийн институтэд зочлов. Мөн төлөөлөгчид ХБНГУ-ын Карлсруэ хотод байрлах ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхэд  зочлох үеэр тус  шүүхийн шүүгч Р.Иенч хүлээн авч уулзан Германы Үндсэн хуулийн шүүхийн талаар танилцуулав. Төлөөлөгчид Хайделберг хот дахь Макс Планкийн нэрэмжит Олон улсын нийтийн эрх зүйн институт, тус хот дахь Рупрехт-Карлсын Их сургуульд зочлов. Төлөөлөгчид Милдбад Крот хотод зохиогдсон Үндсэн хуулийн асуудлаарх олон улсын семинарт оролцон Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд илтгэл тавив. Төлөөлөгчид Бавари мужийн Үндсэн хуулийн шүүхийн шүүгч, ерөнхий нарийн бичгийн дарга др.Густав Лихтенбергер, Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхийлөгч др.Жохан Витман нартай албан уулзалт хийв. Мөн Людвиг Максимилианы Их сургууль, Бавари мужийн Хууль зүйн яам, Ханнс Зайделын сангийн холбогдох хүмүүстэй уулзав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд, гишүүн Л.Баасан, Н.Жанцан, Д.Чилхаажав, Ж.Бямбажав нар Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо болсон Төв Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн семинарт оролцов. Семинарт оролцсон төлөөлөгч нар Францын Үндсэн хуулийн зөвлөлд зочилж, Зөвлөлийн дарга Ролан Дюматай уулзав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд Бүгд Найрамдах Франц Улсын Страсбург хотноо болсон Олон улсын шүүгчдийн бага хуралд оролцов.
1996 он
  •  Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Бүгд найрамдах Польш улсын Үндсэн хуулийн Трибунал /шүүх/-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Бямбаа 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Польш улсын Үндсэн хуулийн шүүх дээр туршлага судлав.
1995 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга А.Золл тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Нямдоо АНУ-ын Нью-Иорк хотноо болсон “Олон улсын эрх зүйг үндэсний хууль тогтоомжид хэрэглэх нь” сэдэвт бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ч.Энхбаатар Тайландын Хаант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан Азийн шүүгчдийн олон улсын бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд, гишүүн Л.Баасан, С.Жанцан нар Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн урилгаар тус улсад айлчлан Туркийн Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцов.  
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Бүгд Найрамдах Польш Улсын Үндсэн хуулийн шүүх хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн С.Жанцан БНПУ-ын Үндсэн хуулийн шүүхэд зочлон туршлага судлав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, гишүүн Д.Чилхаажав, Ч.Энхбаатар, Ц.Цолмон, Ханнс Зайделын сангийн төслийн удирдагч  Ц.Сарантуяа болон албаны бусад төлөөлөгч нар ХБНГУ-ын Ханнс Зайделын сангийн урилгаар тус улсад зочлон богино хугацааны сургалтад хамрагдав. Энэ үеэр Бавари мужийн Үндсэн хуулийн шүүх, Захиргааны шүүх, Захиргааны дээд сургууль, Дотоод хэргийн яам,  Хайделберг хотын Их сургууль, Хайделберг хот дахь Максланкийн институтэд зочлон үйл ажиллагаатай нь танилцаж, харилцан туршлага солилцов. Мөн төлөөлөгчид Карлсруэ хотод байрлах ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхэд зочлов.
1994 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд, гишүүн Ж.Бямбаа, Ц.Цолмон, Д.Чилхаажав нар Бүгд Найрамдах Польш Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд, гишүүн Ж.Бямбаа, Ц.Цолмон, Д.Чилхаажав нар Бүгд Найрамдах Румын Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар Бүгд Найрамдах Унгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга Ласло Шоёом, орлогч дарга др.Томаш Лабади, шүүгч Геза Килени нар манай улсад албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Чо Кү Кван тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар Бүгд Найрамдах Румын Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга Василе Жоня, шүүгч Мурару Иоан, Виорел Чобану болон албаны бусад төлөөлөгчид манай улсад албан ёсны  айлчлал хийв.
1993 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд, гишүүн Г.Нямдоо, Л.Баасан нар 6 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд, гишүүн Н.Жанцан нар Бүгд Найрамдах Унгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд, гишүүн Н.Жанцан нар Холбооны Бүгд Найрамдах Австри Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.