EN | MON

ГАДААД ХАРИЛЦАА БА ХАМТЫН АЖИЛЛАГАА

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц тулгын чулуугаа тулсан үеэс эхлэн гадаад орны адил төстэй үүрэг гүйцэтгэдэг олон байгууллагуудтай хэлхээ холбоо тогтоон ажиллаж байна. Ингэхдээ гадаад орнуудын Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудтай харилцан төлөөлөгч солилцон, үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх асуудлаар онол практикийн туршлага, мэдээлэл солилцон, үндсэн хуулийн шүүхүүдийн олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирлээ.

Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчид 1993-2025 онд Австри , Герман, БНСУ, Польш, ОХУ, Болгар, Унгар, Румын, Турк, Тайланд, Индонез, Армян, Египет, Казахстан, АНУ, Франц, Испани, Португал, Киргиз зэрэг улс орны Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудад албан ёсны айлчлал хийн мөн хугацаанд дээр дурдсан зарим улс орны Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчдийг хүлээн авч байгууллагын үйл ажиллагаа болон өөрийн орны соёлыг танилцуулан харилцан суралцаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц ХБНГУ-ын Ханс Зайделын сан, Конрад Аденеуарын сан, Европын зөвлөлийн Венецийн комисс, Швейцарын хөгжлийн агентлаг зэрэг байгууллагатай хамтран олон улсын болон бүс нутгийн арга хэмжээг өөрийн эх орондоо амжилттай зохион байгуулсан. Тухайлбал 2002 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан “Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн сахин хамгаалах баталгаа мөн” сэдвээр олон улсын онол практикийн бага хурал, 2005 онд “Үндсэн хуулийн шүүх ба Улс төр” сэдвийн дор Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн 3 дугаар семинар, 2007 онд Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан “Монгол Улсын Үндсэн хуулийн хяналт: Төлөв байдал, цаашдын хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, 2009 онд “Үндсэн хуулийн хяналт ба Эрх мэдлийг хуваарилах нь” сэдвийн дор Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн 6 дугаар бага хурал, 2019 онд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хууль тогтоомжийн шинэтгэл” сэдэвтэй олон улсын бага хурал, 2025 онд “Үндсэн хуулийн шүүхийн эрх зүйн шинэтгэл” семинарыг тус тус Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2009 онд Европын зөвлөлийн Венецийн комиссоос ӨАБНУ-ын Үндсэн хуулийн шүүхтэй хамтран Кап Туан хотноо зохион байгуулсан Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхий дахины Анхдугаар бага хурал, мөн Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхий дахины 2011 оны 2, 2013 оны 3, 2017 оны 4, 2022 оны 5,  2025 оны 6  дугаар Их хурал, АНУ-ын Ардчиллын төвөөс Вашингтон, Бухарест, Будапешт, Киев, Прага, Страсбург, Сан-Франциско хотноо зохион байгуулсан Олон Улсын шүүгчдийн бага хурлууд, Индонез, Монгол, Тайланд, Филиппин, БНСУ-ын Үндсэн хуулийн болон дээд шүүхүүд Конрад Аденуарын сантай хамтран Жакарта, Манила, Бангкок, Улаанбаатар, Сөүл хотноо зохион байгуулсан Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн олон улсын арга хэмжээнүүдэд тогтмол оролцож ирсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2005 онд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг байгуулах санал дэвшүүлэн, тус нийгэмлэгийг байгуулах Бэлтгэл хорооны ажилд идэвхтэй оролцон улмаар 2010 онд Жакарта хотноо зохион байгуулагдсан Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн 7 дугаар бага хурлын үеэр Индонез, БНСУ, Малайз, Монгол, Филиппин, Тайланд, Узбекистан улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга нар гарын үсэг зурснаар Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг байгуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц тус нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсон. Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2021-2023 онд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг даргалсан бөгөөд одоо тус нийгэмлэг 21 гишүүнтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гадаад орнуудын Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адил төстэй байгууллагуудтай
 хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн.

2025 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийн 2025 оны үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээнд цахимаар оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, гишүүн Ж.Эрдэнэбулган, Б.Болдбаатар, Р.Батрагчаа, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Солонго болон албаны бусад төлөөлөгчид Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Үндсэн хуулийн шүүхийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх” төслийн хүрээнд Бүгд Найрамдах Португал Улсын Үндсэн хуулийн шүүх болон Испанийн Хаант Улсын Үндсэн хуулийн шүүхэд ажлын айлчлал хийж, харилцан туршлага солилцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа, Ц.Цолмон, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн асан Н.Жанцан болон албаны бусад төлөөлөгчид Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Үндсэн хуулийн шүүхийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх” төслийн хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсын Үндсэн хуулийн зөвлөл, Сенатын танхим, Парис Пантеон-Ассас Их сургууль болон Швейцарын Холбооны Улсад төвтэй НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газар, Бернийн Их сургуульд зочилж, үйл ажиллагааны талаар мэргэжлийн болон хөндлөнгийн судлаачдын байр суурийг сонсож, туршлага судлах арга хэмжээнд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан нар АНУ-ын Дээд шүүхэд зочилж, АНУ-ын Ерөнхий шүүгч Жон Робертстой албан уулзалт хийв. Мөн Техасын Их сургуулиас зохион байгуулсан “Үндсэн хуульт ёс” олон улсын хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, гишүүн Р.Батрагчаа нар Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн 63 жилийн ойд зориулан Истанбул хотод зохион байгуулагдсан олон улсын симпозиумд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Европын зөвлөлийн Венецийн комисстой хамтран “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэтгэл” сэдэвт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, гишүүн Б.Болдбаатар нар Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндсэн хуулийн шүүхийн 35 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан “Шинэ ардчилсан орнуудад Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийг тогтоосон нь” сэдэвт олон улсын бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Цолмон болон Тамгын газрын холбогдох албан хаагч Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүх, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарын газраас Сөүл хотноо зохион байгуулсан “Хувийн халдашгүй эрх” сэдэвт 5 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, гишүүн Ж.Эрдэнэбулган нар Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хууль батлагдсаны 35 жилийн ойд зориулан Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн шүүхээс зохион байгуулсан “Эрх зүйгээр дамжуулж энх тайван, ирээдүйг бүтээе” сэдэвт үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн олон улсын форумд оролцов. Тус олон улсын форумын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргыг Бүгд Найрамдах Казахстан Улсын К.Токаев хүлээн авч уулзав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын холбогдох албан хаагч нар Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн дэргэдэх Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Сургалт, хүний нөөцийн хөгжлийн төвийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарын газраас Анкара хотноо зохион байгуулсан 13 дахь удаагийн Зуны сургалтад оролцов.
2024 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхийн 2024 оны үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээнд цахимаар оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр, Л.Өлзийсайхан нар ОХУ-ын Хууль зүйн яамнаас Петербургийн олон улсын хууль зүйн XII чуулган, ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхээс ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулсан “Үндсэн хуулийн хяналт ба эрхийн хамгаалалт” сэдэвт олон улсын бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Л.Баянбилэг Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүн улс орнуудын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын цахим хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, гишүүн Д.Гангабаатар, Э.Энхтуяа нарын төлөөлөгчид Тайландын Хаант Улсын Үндсэн хуулийн шүүхээс Бангкок хотноо зохион байгуулсан Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 6 дугаар Их хуралд оролцов. Нийгэмлэгийн 6 дугаар Их хурлын нэгдүгээр хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар даргалсан бөгөөд хоёрдугаар хуралдаанд “Үндсэн хуулийн шударга ёсны үзэл баримтлал: Монгол Улс дахь Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хөгжил” сэдэвт илтгэлийг тавив. Мөн тус их хурлын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн шүүх хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын холбогдох албан хаагч нар Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн дэргэдэх Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Сургалт, хүний нөөцийн хөгжлийн төвийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарын газраас Анкара хотноо зохион байгуулсан 12 дахь удаагийн Зуны сургалтад оролцов.
2023 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхэд ажлын айлчлал хийсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүх хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичгийг Сөүл хотноо байгуулав. Мөн Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн хувьд Нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагаатай танилцав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат тэргүүтэй Тамгын газрын төлөөлөгч нар Венец хотноо зохион байгуулагдсан Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхийн дахины хурлын Товчооны 20 дугаар хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат, гишүүн Д.Одбаяр, Г.Туулхүү, Ж.Эрдэнэбулган болон Тамгын газрын төлөөлөгчид Тайландын Хаант Улсын Үндсэн хуулийн шүүхийн 25 жилийн ойд зориулан Бангкок хотноо зохион байгуулагдсан “Үндсэн хуулийн шүүх эрх, эрх чөлөөг хамгаалах нь” сэдэвт олон улсын симпозиум оролцов. Мөн тус олон улсын симпозиумын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Тайландын Хаант Улсын Үндсэн хуулийн шүүх хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр болон Тамгын газрын холбогдох албан хаагч нар БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дэргэдэх Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /ҮХШАН/-ийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан Байнгын нарийн бичгийн дарга нарын газраас Сөүл хотноо зохион байгуулсан “Шүүхийн нээлттэй байдал: Үндсэн хуулийн төлөв” сэдэвт олон улсын симпозиумд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан болон Тамгын газрын зарим төлөөлөгч нар Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам, Үндсэн хуулийн шүүхээс Санкт Петербург хотноо зохион байгуулсан Санкт-Петербургийн олон улсын хууль зүйн форум, “Үндсэн хууль болон Үндсэн хуулийн хяналт: онолыг хөгжүүлэн практикийг сайжруулах нь” олон улсын бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, гишүүн Б.Буяндэлгэр болон Тамгын газрын холбогдох албан хаагчид Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхийн 20 жилийн ойд зориулан Жакарта хотноо зохион байгуулагдсан олон улсын бага хуралд оролцов. Мөн тус хурлын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүх хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, гишүүн Г.Туулхүү, Тамгын газрын дарга Д.Баянбилэг болон албаны бусад төлөөлөгч нар АНУ-ын Дээд шүүхэд албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат АНУ-ын Ерөнхий шүүгч Жон Роберстой албан уулзалт хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын холбогдох албан хаагч нар Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн дэргэдэх Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Сургалт, хүний нөөцийн хөгжлийн төвийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарын газраас Анкара хотноо зохион байгуулсан 11 дэх удаагийн Зуны сургалтад оролцов.
2022 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан болон Тамгын газрын төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Анкара хотноо зохион байгуулагдсан “Үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалахад Үндсэн хуулийг тайлбарлах нь” сэдэвт олон улсын бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын төлөөлөл Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /ҮХШАН/-ийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан Байнгын нарийн бичгийн дарга нарын газраас цахимаар зохион байгуулсан 3 дугаар олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцов.
  • Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /ҮХШАН/-ийн даргалагч Монгол Улсын Үндсэн хуулийн цэц тус нийгэмлэгийн 5 дугаар Их хурлыг Улаанбаатар хотноо биечлэн болон цахим хэлбэрээр зохион байгуулав.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын холбогдох албан хаагч нар Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн дэргэдэх Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Сургалт, хүний нөөцийн хөгжлийн төвийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарын газраас Анкара хотноо зохион байгуулсан 10 дахь удаагийн Зуны сургалтад оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, гишүүн Д.Одбаяр, Г.Туулхүү нар Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүх болон Европын зөвлөлийн Венецийн комиссоос Балид зохион байгуулсан Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхий дахины 5 дугаар Их хуралд оролцов. Мөн тус Их хурлын үеэр Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн байгууллагуудын Тамгын газрын ажилтнуудын богино хугацааны сургалтад Тамгын газрын холбогдох ажилтнууд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч Манахан Ситомпул тэргүүтэй төлөөлөгчид зочилж, харилцан санал солилцов.
2021 он
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /ҮХШАН/-ийн Удирдах зөвлөлийн хурлаар даргалах эрхээ албан ёсоор хүлээн авсан бөгөөд тус үеэр дэлхий дахинаа тархаад байсан цар тахлын нөхцөл байдлын улмаас Нийгэмлэгийн тугийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад сууж байсан Элчин сайд Л.Баттулга БНКазУлсын Үндсэн хуулийн зөвлөлийн дарга Кайрат Мамигаас хүлээн авч Гадаад харилцааны яамаар дамжуулан Үндсэн хуулийн цэцэд хүлээлгэж өгсөн билээ. ҮХШАН-ийн даргалагчийн эрхийг шилжүүлэх, нийгэмлэгийн тугийг хүлээн авах ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг нар цахимаар оролцов.   
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Бүгд Найрамдах Польш Улсын Үндсэн хуулийн шүүхээс цахимаар зохион байгуулсан Үндсэн хуулийн онцлог шинж чанарын асуудлаарх олон улсын бага хуралд оролцов.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын холбогдох албан хаагч нар Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн дэргэдэх Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Сургалт, хүний нөөцийн хөгжлийн төвийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарын газраас цахимаар зохион байгуулсан 9 дэх удаагийн Зуны сургалтад оролцов.
  • Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /ҮХШАН/-ийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан Байнгын нарийн бичгийн дарга нарын газраас цахимаар зохион байгуулсан 3 дугаар олон улсын симпозиумын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга бөгөөд ҮХШАН-ийн Ерөнхийлөгч Н.Чинбат, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга бөгөөд ҮХШАН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баянбилэг нар үг хэлэв. Мөн тус цахим олон улсын симпозиумд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган “Үндсэн хуулийн хяналт ба хүний эрхийн хамгаалалт” сэдвээр илтэл тавив.
2020 он
  • Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхээс цахимаар зохион байгуулсан 8 дахь Зуны сургалтад Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын холбогдох албан хаагч нар оролцов.
  • Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн зөвлөлөөс хоёр өдрийн турш цахимаар зохион байгуулсан Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /ҮХШАН/-ийн 4 дүгээр Их хурал, Удирдах зөвлөлийн хурал, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хурал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Тамгын газрын дарга Д.Баянбилэг болон албаны бусад хүмүүс оролцсон бөгөөд ҮХШАН-ийн 4 дүгээр Их хуралд Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат илтгэл тавив.
2019 он

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлж улмаар тус улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2017-2018 онд үзүүлэх хөгжлийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд цахим шүүхийн үйлчилгээний тогтолцоо бий болгох” төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.

2018 он

2018 оны 7 дугаар сард ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькин, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр нар Санкт Петербург хотноо хоёр байгууллагын хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

2016 он

 2016 оны 12 сарын 9-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын сангийн яам, БНСУ-ын КОЙКА-тай хамтран ажиллах хэлэлцээрийн протокол Улаанбаатар хотноо байгуулав.

2015 он

2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Тамгын газар хооронд Мэдээлэл, технологийн чиглэлээр хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

2014 он

 Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 9 дүгээр сарын 15-20-ны өдөр ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькины урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийлээ.

2012 он

 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц “Үндсэн хуульт ёсны төлөвшил, цаашдын хандлага” сэдэвт олон улсын бага хурлыг үндсэн хуулийн шүүх болон түүнтэй адилтгах чиг үүрэгтэй байгууллагын хүрээнд зохион байгууллаа.

2010 он

 Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2005 онд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн бага хурал байгуулах санал дэвшүүлэн, Азийн нийгэмлэг байгуулах Бэлтгэл хорооны ажилд идэвхтэй оролцон улмаар 2010 оны 7 дугаар сард байгуулагдсан Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болов.

2009 он

 БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн урилгаар Цэцийн дарга Ж.Бямбадорж гишүүн Наранчимэг нар 6 дугаар сард зочлон, Тамгын газрын ахлах зөвлөх Ж.Бямбажав, ахлах шинжээч Я.Нацагдорж, хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болортунгалаг нар хоёр улсын үндсэн хуулийн шүүхийн хамтын ажиллагааны хүрээнд сургалтад хамрагдлаа.

2008 он
  •  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж АНУ-ын Техасын Их сургуулийн урилгаар Техасын их сургуульд 3 дугаар сарын 24-31-ний өдрүүдэд зочилсон.
  • Турк улсын Үндсэн хуулийн шүүхийн урилгаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж,орлогч дарга Н.Жанцан, гишүүн Д.Наранчимэг, Ж.Амарсанаа нар Туркт 3 дугаар сарын 6-19-ий өдрүүдэд айлчилсан.
  • Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Очирбат, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням, Д.Сарантуяа нар Ханнс-Зайделын сангийн урилгаар ХБНГУ-д 5 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.
  • Мөн АНУ-ын Техасын Их сургуулийн урилгаар Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан 2008 оны 6 дугаар сарын 1-10-ны өдрүүдэд АНУ-д зочилсон.
  • Австрийн Үндсэн хуулийн шүүхийн урилгаар МУ-ын Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан, гишүүн Ж.Амарсанаа, гишүүн Ц.Сарантуяа нар 9 дүгээр сард Австри улсад айлчилсан.
  • Цэцийн даргын урилгаар БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга Ли Ган Гуг /туслахын хамт/ 7 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилсан.
2007 он
  •  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар БНУУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга М.Бихари тэргүүтэй төлөөлөгчид Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, Үндэсний баяр наадмын ажиллагааг үзэж сонирхон манай улсад 7 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд айлчилсан.
  • Цэцийн даргын урилгаар Австрийн Үндсэн хуулийн шүүхийн дэд ерөнхийлөгч Б.Биерлайн, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Вагнер 9 дүгээр сарын 03-08-ны өдрүүдэд айлчилсан.
2006 он
  •  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Очирбат, Д.Наранчимэг, Тамгын газрын дарга З.Өлзийсайхан нар ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар 1 дүгээр сарын 11-16-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан, гишүүн Д.Наранчимэг, Ж.Болдбаатар, Ц.Сарантуяа нар 1 дүгээр сарын 16-26-ны өдрүүдэд ХБНГУ-ын Ханс- Зайделын сангийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийн, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан олон улсын арга хэмжээнд оролцож илтгэл тавив. Мөн төлөөлөгчид ХБНГУ-ын Карлсруа хотод буй ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх болон Дээд шүүхэд зочлон ажлын айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Ч.Дашням нар 5 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Холбооны Бүгд найрамдах Австри Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, орлогч дарга Н.Жанцан нар 6 дугаар сарын 25-28-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Унгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, орлогч дарга Н.Жанцан нар БНБУ-ын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар 6 дугаар сарын 29-өөс 7 дугаар сарын 02-ны өдрүүдэд БНБУ-ын Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн арга хэмжээнд оролцов.
  • ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькин тэргүүтэй төлөөлөгчид /4 хүн/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар 8 дугаар сарын 24-29-ний өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийв.
2005 он
  •  Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан Конрад Аденаурын Сангийн Азийн бүсийн захирал Колин Дюркоп 6 дугаар сард Монгол Улсад ажлын айлчлал хийв.
  • БНБУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга Н.Беронов тэргүүтэй төлөөлөгчид /3 хүн/ 6 дугаар сарын 28-аас 7 дугаар сарын 02-ны өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар манай улсад албан айлчлал хийв.
  • Кампучийн Үндсэн хуулийн зөвлөлийн дарга Бин Шин тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 8-11-ний өдрүүдэд Монгол улсад албан айлчлал хийв.
2004 он
  •  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, гишүүн Ж.Болдбаатар нар 5 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Болгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.
2003 он
  •  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, гишүүн Л.Рэнчин, Ц.Сарантуяа нар ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар 6 дугаар сарын 2-6-ний өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькин тэргүүтэй төлөөлөгчид /3 хүн/ 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Ж.Өлзийсайхан , ажилтан Д.Нарантуяа, Э.Лхагвасүрэн, Г.Лхамсүрэн нар 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 7-ны өдрүүдэд Ханнс Зайделын сангийн урилгаар ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцах айлчлал хийв.
2002 он
  •  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, гишүүн Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа, Ч.Дашням, түшмэл Ё.Өнөборгил нар 4 дүгээр сарын 14-28-ны өдрүүдэд ХБНГУ-ын Ханс-Зайделын сангийн урилгаар ХБНГУ, Португали Улсад албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн урилгаар ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч О.И.Тиунов, Г.А.Жилин нар 9 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд манай улсад айлчлав.
2001 он
  •  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан /гэргийн хамт/, гишүүн Ж.Бямбажав, Д.Чилхаажав нар Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар 5 дугаар сарын 26-аас 6 дугаар сарын 1-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийв.
2000 он
  •  Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга Ким Ён Жун тэргүүтэй төлөөлөгчид /6 хүн/ 7 дугаар сард Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийв.
  • Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга Мустафа Бумин тэргүүтэй төлөөлөгчид /10 хүн/ 9 дүгээр сарын 25-29-ны өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийв.
1999 он
  •  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, гишүүн Д.Чилхаажав, ажилтан М.Лантав, Б.Цэндээхүү нар 12 дүгээр сарын 3-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, гишүүн Ж.Амарсанаа, С.Жанцан, В.Удвал нар Ханс-Зайделын сангийн урилгаар 7 дугаар сарын 18-30-ны өдрүүдэд ХБНГУ-ын Мюнхен, Бонн хотод Парламент ба Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагаатай танилцах , туршлага судлах ажлын айлчлал хийв.
1997 он
  •  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд, гишүүн Л.Баасан, С.Жанцан, Ж.Бямбажав, түшмэл Ж.Баттуяа нар 2 дугаар сард Холбооны Бүгд найрамдах Герман Улсын Ханс-Зайделын сангийн урилгаар ХБНГУ-д ажлын айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан Бүгд Найрамдах Польш Улсын Үндсэн хуулийн шүүх дээр 10 дугаар сарын 29-өөс 11 дүгээр сарын 29-ний өдрүүдэд нэг сарын хугацаатай туршлага судлав.
1996 он
  •  Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Бүгд найрамдах Польш улсын Үндсэн хуулийн Трибунал /шүүх/-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Бямбаа 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Польш улсын Үндсэн хуулийн шүүх дээр туршлага судлав.
1994 он
  •  Бүгд Найрамдах Польш Улс, Румын Улсын ҮХШ-ийн даргын урилгаар 3 дугаар сарын 17-24-ний өдрүүдэд Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд, гишүүн Ж.Бямбаа, Ц.Цолмон, Д.Чилхаажав нар албан ёсны айлчлал хийв.
  • Бүгд Найрамдах Унгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга Ласло Шоёом/ гэргийн хамт/, орлогч дарга др.Томаш Лабади, гишүүн Геза Килени нар 7 дугаар сарын 7-12-ны өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн урилгаар манай улсад айлчлал хийв.
  • Бүгд Найрамдах Румын Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга Василе Жоня, шүүгч Мурару Иоан, Виорел Чобану, туслах Динка Виржил тэргүүтэй төлөөлөгчид 10 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийв.
1993 он
  •  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд, гишүүн Г.Нямдоо, Л.Баасан нар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар тус улсад 6 дугаар сард албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд, гишүүн Н.Жанцан нар 9 дүгээр сарын 13-19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Унгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд, гишүүн Н.Жанцан нар 9 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Австри Улсын Үндсэн хуулийн шүүхийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс зохион байгуулсан олон улсын арга хэмжээ ба Цэцийн төлөөлөгчид
 оролцсон  олон улсын арга хэмжээ.

2010 он

– Үндсэн хуулийн шүүхүүдийн шүүгчдийн Азийн нийгэмлэг байгуулах 3 дугаар уулзалтад 4 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Д.Мөнхгэрэл нар 4 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд оролцсон.

– Индонезийн нийслэл Жакарта хотноо 7 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд болсон Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн 7 дугаар бага хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, Цэцийн хуралдааны нарийн бичгийн дарга Г.Агар-Эрдэнэ нар оролцсон. Ж.Бямбадорж дарга “Монгол Улсын Сонгуулийн тогтолцоо “ сэдвээр илтгэл тавьсан.

– Казакстаны Үндсэн хууль батлагдсаны 15 жилийн ойд зориулан Астана хотноо 8 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд болсон олон улсын бага хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, орлогч дарга Н.Жанцан нар оролцон Ж.Бямбадорж дарга сэдвээр илтгэл тавьсан.

– Тажикстаны Душанбе хотноо 11 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд болох сэдэвт олон улсын бага хуралд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж оролцон сэдвээр илтгэл тавина.

2009 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Ц.Сарантуяа (орчуулагч Гэрэлмаа) нар ӨАБНУ-ын Кап Таун хотноо 1 дүгээр сард “Үндсэн хуулийн эрх зүйн асуудлаарх Дэлхий дахины анхдугаар бага хуралд оролцсон. Европын Холбооны Венецийн комиссоос ӨАБНУ-ын Үндсэн хуулийн шүүхтэй хамтран зохион байгуулсан энэхүү бага хуралд дэлхийн 93 орны Үндсэн хуулийн болон дээд шүүхийн дарга, гишүүд оролцсон өндөр хэмжээний арга хэмжээ болсон.

– Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхүүд болон түүнтэй адил төстэй байгууллагуудын Нийгэмлэг байгуулах Бэлтгэл хорооны 2 дугаар уулзалт БНСУ-ын Сөүл хотноо 4 дүгээр сард болсон. Уг уулзалтад Цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Д. Мөнхгэрэл нар ХБНГУ-ын Конрад Аденуарын сангийн зардлаар оролцсон.

– Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн 6 дугаар бага хурлыг ХБНГУ-ын Конрад Аденуартай хамтран 9 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.

2008 он

–БНСУ-ын Сөүл хотноо 4 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд болсон Үндсэн хуулийн шүүхийн Азийн нийгэмлэг байгуулах бэлтгэл хорооны уулзалтад Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан, гишүүн Д.Мөнхгэрэл нар оролцож үг хэлэв.

– БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Сөүл хотноо 9 дүгээр сарын 1-4-нд болсон олон улсын симпозиумд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Болдбаатар оролцон “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа ба тулгамдсан зарим асуудал” сэдвээр илтгэл тавьсан.

2007 он

–ОХУ-ын Москва хотноо 3 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд  болсон “Үндсэн хуулийн эрх зүй дэх хийдэл ба дутагдалтай талууд” сэдвээр хийсэн олон улсын бага хуралд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн асан В.Удвал нар оролцож илтгэл тавьсан.

– Фертийн гэр бүлийн сан, Мичиганы Их сургуулийн хуулийн сургуулиас Мичиган мужийн Анн Арбор хотноо 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд хамтран зохион байгуулсан олон улсын шүүгчдийн XV бага хуралд Цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Ж.Болдбаатар нар оролцож илтгэл тавьсан.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 15 жилийн ойд зориулан 9 дүгээр сард олон улсын бага хурал зохион байгуулж, түүнд ХБНГУ, ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч, Р.Меллингхоф, А.Слива нар урилгаар оролцож илтгэл тавьсан.

2005 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Ц.Сарантуяа нар 5 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Киприйн Никози хотноо болсон Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн бага хуралд оролцов.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, гишүүн Ч.Дашням, Ж.Амарсанаа нар 5 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд АНУ-ын Фертийн сангаас Украины Киев хотноо зохион байгуулсан Олон улсын шүүгчдийн XIII бага хуралд оролцов.

– Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн семинарыг ХБНГУ-ын Конрад- Аденуарын сантай хамтран 9 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж 9 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Сөүл хотноо болсон Үндсэн хуулийн эрх зүйн төлөө Азийн чуулга уулзалтад оролцов.

2004 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, зөвлөх Ч.Энхбаатар нар 3 дугаар сарын 30-аас 4 дүгээр сарын 06-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо болсон Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн семинарт оролцов.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, гишүүн Ж.Болдбаатар нар 5 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд ” АНУ-ын Ардчиллын төлөө төв”-өөс Румын Улсын Бухарест хотноо зохион байгуулсан Олон улсын шүүгчдийн XII бага хуралд оролцов.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга З.Өлзийсайхан БНСУ-ын Койка байгууллагын шугамаар 06 сарын 28-аас 7 дугаар сарын 10-ны өдрүүдэд шүүгчдэд зориулсан сургалтад хамрагдав.

2003 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан 5 дугаар сарын 22-31-ны өдрүүдэд Вашингтон хотноо болсон Олон Улсын шүүгчдийн XI бага хуралд оролцов.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа нар 9 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Индонезийн Жакарта хотноо ХБНГУ-ын Конрад Аденуарын сангаас зохион байгуулсан Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн семинарт оролцов.

2002 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан 5 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд Францын Страсбург хотноо “АНУ-ын Ардчиллын төлөө төв”-өөс зохион байгуулсан Олон улсын шүүгчдийн X бага хуралд оролцов.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан “Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн сахин хамгаалах баталгаа мөн” сэдвээр олон улсын онол практикийн бага хурал зохион байгуулав.

2001 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан 5 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд ” АНУ-ын Ардчиллын төлөө төв”-өөс БНУУ-ын Будапешт хотноо зохион байгуулсан Олон улсын шүүгчдийн IX бага хуралд оролцож илтгэл тавив.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн В.Удвал АНУ-ын Техасын Их сургуулийн хуулийн сургуулийн Азийн шүүгчдийн давтан сургалтад 5 дугаар сарын 31-ээс 6 дугаар сарын 17-ны өдрүүдэд оролцов.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 04-ны өдрүүдэд Москва хотноо болсон ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн 10 жилийн ойн арга хэмжээ, олон улсын бага хуралд оролцов.

2000 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан 5 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд ” АНУ-ын Ардчиллын төлөө төв”-өөс БНУУ-ын Будапешт хотноо зохион байгуулсан Олон улсын шүүгчдийн IX бага хуралд оролцож илтгэл тавив.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн В.Удвал АНУ-ын Техасын Их сургуулийн хуулийн сургуулийн Азийн шүүгчдийн давтан сургалтад 5 дугаар сарын 31-ээс 6 дугаар сарын 17-ны өдрүүдэд оролцов.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 04-ны өдрүүдэд Москва хотноо болсон ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн 10 жилийн ойн арга хэмжээ, олон улсын бага хуралд оролцов.

1999 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан 5 дугаар сарын 27-29-ны өдрүүдэд ”АНУ-ын Ардчиллын төлөө Төв”-өөс Москва хотноо зохион байгуулсан Олон улсын шүүгчдийн бага хуралд оролцов.

1997 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд, гишүүн Л.Баасан, Н.Жанцан,Д.Чилхаажав, Ж.Бямбажав нар 3 дугаар сарын 10-14-ны өдрүүдэд АНУ-ын Соросын сангийн санхүүжилтээр Париж хотноо болсон Төв Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн семинарт оролцов.

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд 11 дүгээр сарын 3-4-ны өдрүүдэд ”АНУ-ын Ардчиллын төлөө Төв”-ийн урилгаар Франц Улсын Страсбург хотноо болсон Олон улсын Шүүгчдийн бага хуралд оролцов.

1995 он

– Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ч.Энхбаатар 4 дүгээр сард Тайландын Бангкок хотноо болсон Олон Улсын бага хуралд оролцов.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.